Аргын тооллын 12 сарын 30, Адьяа гараг. Билгийн тооллын 22, Тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. 

Тухайн өдөр хулгана, луу, жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөх буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавь барилдах,  номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйл хийхэд сайн. 

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсгөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.