БИШКЕК. АБАР/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт Бишкек хотод эхэлжээ.  

Арга хэмжээ “Ала-Арча” төрийн ордонд болж байгаа аж. Өндөр дээд хэмжээний зочдыг Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков угтан авсан байна. Богино хугацаанд зургаа татуулсны дараа зочдыг хүлээлгийн танхимд урьжээ. Энэ танхимд багасгасан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдаан болох төлөвтэй байна.  

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад байнгын гишүүдийн хувиар Энэтхэг, Казахстан, Хятад, Пакистан, Орос, Тажикистан, Узбекистан, Киргиз улсын удирдагчид оролцож байгаа бол ажиглагч орнуудын хувиар Беларусь, Афганистан, Иран болон Монголын төрийн тэргүүн нар хүрэлцэн ирсэн юм.   

Эх сурвалж: Монцамэ агентлаг