Дэлхийн энхийн төлөө гүйлтийг санаачлагч Шри Чинмойн "Эвийн өргөө энхийн гүйлт"-д Нийслэлийн Онцгой байдлын газрын 20 гаруй алба хаагч нэгдэв. Энхийн гүйлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бөхийн өргөө, Улаанбаатар төмөр замын Соёлын ордон, Саппоро, Геологийн төв лаборатори, 22-ын товчоо гэсэн маршрутаар зохион байгуулагдав. Алба хаагчид галт бамбарыг өртөөлөн энхийн гүйлт зохион байгуулагчдад гардууллаа. 

Шри Чинмой хорвоо дэлхий бүрэн дүүрэн найрамдал нөхөрлөл, эв эетэй оршоосой гэсэн мөрөөдлөө биелүүлэхийн тулд хамаг амьдралаа зориулсан юм. 40 гаруй жилийн турш тэрээр урлаг, спорт, хүмүүнлэгийн үйлсээрээ дамжуулан янз бүрийн соёлыг дэмжиж иржээ. Шри Чинмойн энэ гүйлтэд  дэлхийн олон орны нийгмийн бүх давхаргын хүмүүс хамарч, соёл, хүмүүнлэг, хүний дотоод сэтгэлийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
 

Эх сурвалж: Монцамэ агентлаг