Б.Баясгалан
03 сарын 04, 2021
Шуурхай зар сонинд энэ сарын 02-нд нийтэлсэн "Аав зарна" гэсэн гарчигтай зар олны бухимдлыг хүргээд буй. Үүнийг киноны маркетинг гэдгийг холбогдох хүмүүс нь тайлбарласан юм.
Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас тус зарыг нийтэлсэн Шуурхай зар сонинг 5 сая төгрөгөөр торгожээ.
Энэ талаар ШӨХТГ "Иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийж "Аав зарна" зарыг нийтэлсэн Шуурхай зар сонинг Зар сурталчилгааны хуулийг зөрчсөн тул 5.000.000 төгрөгөөр торголоо. Тус зарыг санаачилсан, хэвлэн нийтлүүлсэн байгууллагыг үргэлжлүүлэн шалгана. Уг киног олон нийтэд түгээх эсэх асуудлаар Соёлын яаманд хандана" хэмээн мэдээллээ.


Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.189.200] ・ 2021.03.05 Хариулах
Монгол улсад нэг удаа хууль зөрчсөн асуудал байвал түүн дээр 2 дахь удаа торгууль болон өөр арга хэмжээ авах ёсгүй эрхэм МАНчин Бат-Эрдэнэ гуай минь эрхзүйн мэдлэгээ дээшлүүл Эрдэнэтэд нэр дэвших хоосон мөрөөдөл хэтэдсэн поопорлоо зогсоо
Зочин [64.119.24.233] ・ 2021.03.04 Хариулах
Яг юунд яллаад байгаа юм бол.
Санал болгох
1 Нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэллээ
2 Газрын доройтлоо хэмжиж, баталгаажуулж чадвал санхүүжилт татах бүрэн боломжтой
3 COP17: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтэд 1.3 тэрбум ам.долларын төслүүдийг зарлалаа
4 Монголд төрсөн гурван казах Казахстаны шинэ парламентын бүрэлдэхүүнд сонгогджээ
5 COP17: Иран улс НҮБ-ын цөлжилттэй тэмцэх хурлаар геополитикийн асуудлыг хөндлөө