Х.Оргил
02 сарын 21, 2020
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж шалгахад “Хаан банк” ХХК-ийг зах зээл дэх өөрийн давамгай байдлаа буруугаар ашигласан нь тогтоогдсон билээ. Ингэснээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул 493,387,520 төгрөгийн торгууль оногдуулсан юм.
“Хаан банк” ХХК-ийн “ШӨХТГ-ын улсын ахлах байцаагчийн оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл 493 сая төгрөгийн торгуулийг Захиргааны хэргийн 3 шатны шүүх хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Хэргийг сөхвөл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу “Хаан банк” ХХК-д хяналт шалгалт хийсэн байдаг.
Учир нь “Хаан банк” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/381 тоот тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20,000 төгрөг байсныг 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлсний хураамж авдаггүй байсныг сар бүр 5000 төгрөг авах шийдвэрийг гаргаж өөрийн давамгай байдлаа ашигласан байна.
Ингээд зогсохгүй “Хаан банк” ХХК-ийн зүгээс харилцагч санхүүгийн байгууллагуудад дээрх нөхцөлтэй гэрээгээ шинэчлэх, шинэчлээгүй тохиолдолд дансны гүйлгээг хязгаарлаж, зарлагын гүйлгээ хийгдэхгүй болохыг анхааруулсан мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Иймээс ШӨХТГ-аас цаашид давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд давамгай байдлаа буруугаар ашиглаж зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавихгүй байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл бичих (8)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.26.194.186] ・ 2020.02.27 Хариулах
Лаларын хаанбанкинд яах гэж очиж үйлчлүүлээд байдаг юмбдээ
Зочин [202.179.31.8] ・ 2020.02.26 Хариулах
Ямар бага мөнгөөр торгосон юм бэ?
Зочин [66.181.176.123] ・ 2020.02.26 Хариулах
Орхон аймгийн хаан банкуудыг шалгаачээ бүр хүмүүсийг арай дэндүү дээрэлхэж харьцана дарга нь хүртэл өрөөндөө дуудаж харилцагч нараа дарамтлана эдийн засагч нь бүр их доромжлоно аймар аймар юун тэр хэрэглэгч хаан бэ хэрэглэгч боол гэсэн харьцаагаар харьцдаг шүүдээ заваан
Зочин [203.169.49.113] ・ 2020.02.24 Хариулах
Mobile bank 1xunees 1odort 5000togrog 1saya xereglegchees xediig avax uu shiljuuleg xiisen xunees 200togrog orlogo zarlagin mesejnees 50togrog ene tarifiig ni xyandaggui yum bxda shudraga orsoldoon xereglegchin erx ashigiig xamgaalax gazar ni
Зочин [66.181.179.34] ・ 2020.02.23 Хариулах
haan bankiig halj haya
Зочин [66.181.184.102] ・ 2020.02.23 Хариулах
ЗАВААН ГАЗАР ЖИНХЭН ПАРАЗИТ ШУУ
Зочин [192.82.72.75] ・ 2020.02.22 Хариулах
heden terbuumaar torgooch!!!
Зочин [103.57.94.226] ・ 2020.02.22 Хариулах
irgedeech ingej zulgaaj bgaa
Санал болгох
1 COP17: The Human Cost of Drought, in Numbers: What Ministers Told at Drought Session
2 COP17: Rangelands and Pastoralists Event Wraps Up With Call To Turn Pledges Into Action
3 Mongolia Narrows Steel Complex Bidders to Two as Investor Selection Nears Final Stage
4 COP17: Global Leaders Launch Action Framework to Combat Sand and Dust Storms
5 COP17: Grounding Fashion in the Soil-UNCCD High Level Event Tackles the Land Impact of Global Apparel
Холбоотой мэдээ
Миний 17
COP17: Khan Bank and Proparco Sign US$50 Million Facility Agreement for Climate and Rural Finance
Ч.Сумъяабазар ・ 08 сарын 25, 2026
Нийгэм
“LUXURIOUS” оргилуун дарсыг үйлдвэрлэгч компани уучлал гуйлаа
Х.Оргил ・ 01 сарын 04, 2021
Нийгэм
НҮБ-ын Хүүхдийн сангийн шинэ элч томилогдлоо
Peak.mn ・ 03 сарын 12, 2024
Нийгэм
М.Оюунчимэг: Иргэний зээлийг өөрт нь хэлэхгүйгээр ээжийнх нь тэтгэврээс суутгачихсан байсан
Х.Оргил ・ 04 сарын 15, 2020
Нийгэм
Хаан банк мэдэгдэл гаргалаа
Х.Оргил ・ 02 сарын 29, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Метро Бизнес Төвийн 1103 тоот
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.