Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил Ардчилал” ТББ, Конрад Аденаурын сан хамтран "Баялгийн сан" хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Энэ удаа баялгийн зөв засаглалыг хэрхэн бий болгох, олон улсын жишээ зэргийг хэлэлцэх ажээ.

Эрдэс баялгийн салбарын бодлого, эрхзүйн зохицуулалт болоод баялгийн засаглалд тулгамдаж байгаа асуудлын талаарх хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг үг хэллээ. 

Тэрбээр "Монголчуудын байгалийн баялаг бол гурван сая хүнийх бус маш цөөхөн хүний эрх мэдлээрээ олж авдаг арга хэрэгсэл болж байгаа нь нууц биш болсон. Тэр арга хэрэгсэл, үе, үеийн Засгийн газрын засах гэж оролдож байгаа тэр алдаа бол лицензийн асуудал. Сүүлдээ баялгийг ашиглах гэдэг нь баялгийг өмчлөх асуудал болж хувирч байгаа" гэв.

"Баялгийн сан" хэлэлцүүлэг  үргэлжилж байна.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь:

Баялгийн засаглал бол зөвхөн монголын асуудал биш юм. Энэ бол шавхагддаг баялгийн тухай яриа учраас олон асуудал дагуулдаг. Үүнээс хойш янз бүрийн зорилгоор байгуулагдаж ирсэн. Ялангуяа 2000 оноос хойш идэвхжиж 40-өөд баялгийн сан байгуулагдаад байна. Норвегийн сан гэхэд баялгийн сандаа 767 тэрбум төгрөгийн хуримтлуулалтай. Зарим тохиолдолд ямар ч мөнгөгүй ч сан байгуулдаг жишиг бий. Хамгийн муу жишээ болсон улс нь Ливи, ОХУ юм. Сан байгуулсан нь эргээд алдагдал хүлээсэн байдаг. Шалтгаан нь засаглал, хяналт муугаас үүдэн хамаг мөнгөө үрэн таран хийж улс төрчдийн халаасанд орсон гашуун түүх бий. Энэ бүхэн яагаад санг ямар зорилготой байгуулах ёстойг, сан руу хаанаас ямар мөнгө оруулж ирэх ёстойг маш тодорхой болгох ёстойг сануулж байна. Мөн аливаа хяналтын тогтолцоог нь сайн бүрдүүлж шийдэх ёстойг харуулж буй хэрэг юм. Тэгэхгүй бол хэн нэгний гадаад дахь нууц данс, тансаг зэрэглэлийг байшин болж хувирна.

Баялагтай байна гэдэг давуу тал юм. Түүнийгээ хэрхэн удирдах вэ  тогтолцоогоо сайжруулах, нээлттэй ил тод байдлыг дээд зэргээр хангах, авлигатай тэмцэх, иргэдтэйгээ хэлэлцэн зөвшилцдөг тогтолцоогоо сайжруулах шаардлагатай. Засаглалаа  сайжруулах юм бол хөгжих магадлал өндөр гэдгийг гадаадын орнуудын жишээ ч, манай сүүлийн 20-оод жилийн түүх ч харуулж байна.

Норвегийн баялгийн сан гэхэд дотооддоо ямар ч хөрөнгө оруулдаггүй. Засаглал нь ил тод байдаг нь энэ төрлийн сан амжилттай явж байгааг батална. Казахстан гэхэд жил болгон 8-9 тэрбум доллар оруулдаг. ДНБ-ий 20 хувиас доошгүй байна гээд заачихсан.


Бичлэг үзэх: