Жилинь мужийн Ерөнхий прокурор Ян Кэцинь хээл хахууль авснаа шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн талаар Синьхуа агентлаг мэдээлэв.

Тэрээр 2011-2019 оны хооронд хувийн ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглан 46.35 сая юань буюу 6.67 сая ам.долларын хээл хахууль авснаа хүлээн зөвшөөрсөн. Шүүх хурлын явцад прокурор нотлох баримтуудыг гаргаж ирсэн ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар танилцсан байна.