Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, эрдэмтэн, багш, судлаач, хуульчид судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх, жишиг тогтоох зорилгоор шүүхийн шийдвэрийн www.shuukh.mn цахим санг олон нийтэд нээлттэй ажиллуулж байна.

Уг цахим санд 2011 оноос хойших анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэх (цагаатгах) тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг байршуулжээ. Эндээс та хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой шийдвэрээс бусдыг татан авах боломжтой аж.

2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар цахим санд 230658 хэргийн 312750 шийдвэр байршуулсан шүүхийн томоохон хэмжээний мэдээллийн сан бүрдээд байна.

     Цахим сангаас доорх мэдээллийг авах боломжтой:

    · Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол

     · Нийт шүүхийн шүүх хуралдааны зар, тойм

     · Шүүхийн байршил, утас, факс, и-мэйл, вэб хуудас, хэргийн харьяалал

     · Мэдээлэл лавлагаа /Шүүхэд мэдүүлэх эрхийн талаар/

     · Улсын тэмдэгтийн хураамжийн тооцоолол