Онолбаатарын Анужин
11 сарын 11, 2026
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид дүүргийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар 2026 оны төсвийн нэгдсэн мэдээлэл, хөрөнгө оруулалтын ажлын явц, удаашралтай байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын талаар мэдээллийг ярилцлаа.
НИТХ-ын төлөөлөгчдөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Боловсролын хэлтсээс цаг үеийн мэдээлэл өглөө. Төлөөлөгч нарын зүгээс тойргийнхоо иргэдтэй уулзаж, ирэх оны төсвөөр хийх бүтээн байгуулалтын талаар санал солилцож, төсөвт суулгахаар боллоо
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.