Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн турууны булгийг “Шинэ тоосго” ХХК, “Сүмбэрхунтан” ХХК-иуд өөрсдийн хөрөнгөөр тохижууллаа. Дээрх компаниуд нь тус дүүргийн “Найрамдал” шаврын ордод ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний биелэлтийг хангуулах ажлын хүрээнд булгийн эхийг хашин хамгаалжээ.