“Эерэг хандлага-ээлтэй орчин” аяны хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа боллоо

Л.Дэлгэрмаа
12 сарын 03, 2024

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байдаг. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, боловсролын хэлтэс, Жаргалант тосгоны соёлын ордон, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төв, Сонгинохайрхан дүүргийн 43 хороо хамтран жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт зохион байгууллаа.Үзэсгэлэн худалдаанд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн арьсан эдлэл, ноос, ноолууран эдлэл, гутал, саван, бэлэг дурсгалын зүйлс зэрэг дэлгэгдсэн байсан юм. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчныг бүрдүүлж, тусгай сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч үе шаттай ажил арга хэмжээг зохион байгуулна.

Хөгжлийнбэрхшээлтэйхүнийэрхийнталаарххуультогтоомжийнхэрэгжилтийгхангуулах,хөгжлийнбэрхшээлтэйхүнийталаархойлголтхандлагыгдээшлүүлэх,хөгжлийнбэрхшээлтэйхүүхэдтэйэцэгэх,хөгжлийнбэрхшээлтэйхүүхдийноролцоог дэмжих, хөгжүүлэх, нийгмийн харилцаанд тэгш оролцуулах, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Эерэг хандлага, ээлтэй орчин” уриан дор сарын аяныг зохион байгуулж, төрийн байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүд, төрийн бус байгууллагууд нийтдээ 100 гаруй байгууллага идэвхтэй оролцож ойлголт нөлөөллийн ажлууд, дэд бүтцийн ажлууд, олон нийтийг хамарсан тэмцээн уралдааныг зохион байгуулсан байна.

Аяныхүрээнддоорхбайгууллагуудхөгжлийнбэрхшээлтэйиргэндхүртээмжтэй байгууллагаар шалгарсан юм. Хүртээмжтэй төрийн байгууллага: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хамт олон Хүртээмжтэй хороо: Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны хамт олон Хүртээмжтэй ерөнхий боловсролын сургууль: Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн хамт олон Хүртээмжтэй цэцэрлэг: Сонгинохайрхан дүүргийн 253 дугаар цэцэрлэг Хүртээмжтэй төрийн бус байгууллага: “Эвт гурван тулгуур” ТББ нар тус тус шалгарлаа.

zurag145.jpg - 517.95 kb

Холбоотой сэдвүүд

сонгинохайрхан схд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.