Нийслэлийн газрын албанаас  “Явган хүний зам” аянг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджавын гудамж," Монголын цахилгаан Холбоо" ХК-ний эзэмшил барилга буюу Монтелийн урд байрлах явган хүний зам талбайд баригдсан зөвшөөрөлгүй өргөтгөлүүдийг буулгаж, газар чөлөөлөлтийн ажлыг хийжээ.
Монтел орчимд гар утас худалдан борлуулдаг хэсгүүд олон болж, зөвшөөрөлгүйгээр өргөтгөл хийсэн нь олон. Тэд бүгд нийтийн эзэмшлийн зам талбайд саад учруулж, явган хүний зорчих хэсгийг хаасан учраас ийнхүү чөлөөлжээ.

Мөн Нийслэлийн Газрын албанаас Сонгинохайрхан дүүрэгт шинээр тавигдах хоёр авто замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Эдгээр авто замын нөлөөлөлд нийт 112 нэгж талбарын 59005 м2 буюу 5 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийг бүрэн хийж дууслаа.

Одоогоор Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох авто замын ажил хийгдэж байна.