Х.Оргил
06 сарын 04, 2020
Snapchat компани АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг "рацист хүчирхийллийг" өдөөн турхирч байна гэж үзэн өөрийн Discover платформ дээр түүнийг хэрэглэгчдээ санал болгохоо зогсоолоо.
Өмнө нь Твиттер компани Трампын жиргээг хүчирхийллийг дэмжиж байна гэж үзэн хэрэглэгчдэд харагдуулахгүй, нуусан нь Цагаан ордны дургүйцлийг хүргэж Силиконы хөндий, нийгмийн сүлжээний компаниудтай хийж байгаа дайнд гал нэмсэн юм.
Мөн "Рацист хүчирхийлэл, шударга бус зүйлд өдөөн турхирсан дуу хоолойг бид хүмүүст хүргэхгүй" гэж Snapchat-ийн толгой компани болох Snap-ын захирал Эван Шпийгэл мэдэгдсэн байна. Тэрээр "Буруу зүйлийн өмнө дуугуй байх нь тэднийг дэмжиж байна гэсэн үг. Америкт өнгөт арьст хүмүүстэй хэрхэн хандаж байгаа хандлага нь миний зүрх сэтгэлийг өвтгөж, бухимдуулж байна."
Ийнхүү Трампын бүртгэлийг хэвээр үлдээж, харин хэрэглэгчдэд үзэхийг санал болгохоос татгалзжээ.
Snapchat-ын энэ үйлдлийг Цагаан ордныхон ирж буй сонгуулийн компанит ажилтай холбон Трампын өрсөлдөгчдийг дэмжиж байна хэмээн буруутгасан юм. Залуучууд голдуу буюу 229 сая хэрэглэгчидтэй, гэрэл зураг, дүрс бичлэг оруулдаг уг аппликэйшн 70 гаруй настай Трамп болон Байдены тулааны шинэ талбар болоод байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.