Фейсбүүк нь хэрэглэгч өөрийн зураг болон мэдээллээ оруулах замаар өөрийн танилцуулга хуудсыг бий болгодог нийгмийн сүлжээ юм.  Хэрэглэгчид өөрийн танилцуулга хуудсыг харах хүмүүсийг хязгаарлаж болдог.

Фэйсбүүк хэрэглэгчийн насны доод хязгаар нь 13 буюу түүнээс дээш байдаг. Хэрэв таны хүүхэд 13 нас хүрсэн бол та хүүхдэдээ эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр Фейсбүүкт нэвтрэх эрх олгохыг зөвшөөрхөөсөө өмнө дараах асуудлуудыг авч үзэх шаардлагатай.

 Сэтгэл зүй нь бэлэн үү

Хэрэв танай хүүхэд цахим ертөнцөд тааламжгүй зүйлтэй учирсан тохиолдолд энэ нь (бусад хүүхдүүдтэй харьцуулахад) хүүхдэд тань илүү хүндээр тусна гэж бодож байгаа бол магадгүй та хүүхдээ Фейсбүүк олон нийтийн сүлжээг хэрхэн ашиглах талаар чиглүүлэх шаардлагатай. 

Хүүхдийнхээ хамтаар түүний танилцуулга хуудас (профайл) дээр сэтгэгдэл бичсэн хүмүүсийн профайлыг үзэж, зарим хүмүүс цахим ертөнцөд хэрхэн авирладаг талаар хамтдаа ярилцаж, доромжилсон сэтгэгдлүүдийг хэрхэн шүүх, хаах, тэдний зүй бус үйлдлийг хэрхэн мэдэгдэх талаар зааж зөвлөх.

Танай хүүхэд цахим орчинд ямар мэдээллийг оруулах нь аюулгүй болох талаар ойлголт, мэдлэгтэй юу?

Хэрэв танай хүүхэд өөрийн профайл хуудаснаа нэр, гэрийн хаяг, сургууль, спорт клуб зэрэг бусад хүмүүс танай хүүхдийг хаана, хэдийд юу хийж байдгийг мэдэх боломж олгох мэдээллүүд (хэдийгээр та хүүхэдтэйгээ олон нийтийн сүлжээний аюултай асуудлуудыг ярилцсан хэдий ч)-ийг оруулаад байвал Фейсбүүкийг ашиглахад хүүхдэд тань таны туслалцаа хэрэгтэй. Хаана байгаагаа мэдэгдэх “шалгах буюу checking in” мэдээллийг оруулах, ил задгай зураг оруулах, онлайнаар танилцсан хүнтэй биечлэн уулзах, доромжилсон сэтгэгдэл бичих зэргээс үүсч болох эрсдэлүүдийн тухай мөн юуг хийж болох юуг хийж болохгүй талаар зөвлөж ярих.

Танай хүүхэд хүчирхийлэл, басамжлал, садар самуунтай холбоотой мэдээллийг хэнд, хэрхэн, яаж мэдээллэх талаар мэдэх үү?

Хэрвээ мэдэхгүй бол та Фэйсбүүкийн аюулгүй веб сайтын тусламжтайгаар, тэдгээр мэдээлэл, сэтгэгдлийг хэрхэн хаах, холбогдох газар нь хэрхэн мэдэгдэх талаар заалгах боломжтой. https://www.facebook.com/safety

Хэрвээ танай хүүхэд Фэйсбүүк профайлгүй бол үеийнхнээсээ хоцрогдоно эсвэл иймэрхүү олон нийтийн сүлжээ хэрэглэхэд арай бэлэн биш байна гэж бодож байна уу?

Та хүүхэдтэйгээ харилцан тохиролцсоны үндсэн дээр хүүхдээ Фэйсбүүк ашиглахыг зөвшөөрч болно. Жишээлбэл зөвхөн таныг байхад Фэйсбүүк орох, та нэвтрэх эрхийг хянах гэх мэт. Харин үүний хариуд та хүүхдийнхээ профайлд тэднийг эвгүй байдалд оруулах, ичээх сэтгэгдэл бичихгүй, оруулахгүй байх нь тэднийг тантай цаашид хамтрах бололцоог олгодог. Өсвөр насныхны хувьд энэ нь их ичмээр байдаг ба профайл нь тэдний хувийн ертөнц байдаг.

Та хүүхдэдээ хэдийд анхаарал тавих шаардлагатай вэ?

Хэрэв таны хүүхдийн зан ааш гэртээ юм уу сургууль дээрээ өөрчлөгдөх юм бол энэ талаар хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Үүнд хүүхэд тань урьд нь дуртай байсан зүйлдээ дургүй болох мөн илт сэтгэл дундуур байх эсвэл унтах, идэх зуршил нь өөрчлөгдөх гэх мэт. Хэрвээ шаардлагатай бол сургуулийн зөвлөх, сэтгэл зүйч зэрэг мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй. Ялангуяа таны хүүхэд эмзэг хүүхэд бол та хүүхдийнхээ профайл дахь идэвхтэй болон идэвхгүй байгаа хүмүүст анхаарал хандуулж, анзааргатай байх шаардлагатай. Хүүхдүүддээ сургуулиас гадуур дугуйлан, бүлгэмүүдэд элсэж найз нөхөдтэй болоход нь тусалж дэмжих энэ талаар сургуулийн удирдлагуудтай уулзаж, ярилцах хэрэгтэй.