Америкийн алдарт рэппэр Снүүп Дог "The Feature Presentation"  ярилцлагын нэвтрүүлгийн үеэр реппер Канье Уэстийг хэд хэдэн удаа харааж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Учир Канье Уэст цагаан арьс ерөнхийлөгч Дональд Трампыг "луун энергитэй" хэмээн магтсан нь түүнийг эгдүүцлийг төрүүлсэн байна. 

Снүүп Дог энэ үеэр Канье Уэст болон Трампыг дэмжигчид бүгд арьс өнгөөр ялгаварлагчид гээд хараалын үгсийн хамаагүй урсгаж орхисон аж. Өмнө нь тэрбээр нэгэн дууныхаа клипний хэсэгт ерөнхийлөгч Дональд Трамп руу буу тулгаж байгаа зураглал багтааж шуугиан тарьж байсан юм. Үүнийг сенатор Marco Rubio ”Рэппэр Снүүп Дог ерөнхийлөгчийг эсэргүүцэгчдийг өдөөн турхирлаа. Үүгээрээ тэр урлаг соёлд бас нэгэн давхарга бий болголоо” хэмээсэн шүүмжилж байсан билээ.