Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ доорх анхааруулгыг гаргажээ. Солонгосын ЭСЯ-наас хариуцлага алдсан Виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх "Passport Express (A)" байгууллагын үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн тул иргэд Виз хүсэхдээ тус байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулжээ.

МЭДЭГДЭЛ

1. БНСУ-ын ЭСЯ нь журмын дагуу виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллага болох “Passport Express(A)” нь ажилтныхаа талаар удирдлага, хяналтанд хайнга хандан хариуцлага алдсан тул 2 сарын турш үйл ажиллагааг түр хязгаарлаж захиргааны арга хэмжээ авах болсныг мэдэгдэж байна.

- Төлөөлөн гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг түр хязгаарлах хугацаа: 2019 он 5 сар 23 өдөр(Пүрэв)-7 сар 22 өдөр (Даваа)

2. Passport Express(A) нь дээрх хугацаанд визтэй холбоотой зөвлөгөө, орчуулга, визний бүртгэл зэрэг бүх ажлыг хийх боломжгүй бөгөөд зөвхөн өмнө бүртгэгдсэн пасспортын хариуг олгоно

3. Дээр заагдсан хугацаанд БНСУ руу зорчих виз мэдүүлэх гэж байгаа тохиолдолд Passport Express(A)-ээс бусад виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар үйлчлүүлэхийг хүсье.