Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 2 эгнээ, 6 метр өргөн, 1.5 метр өргөн дугуйн зам, явган хүний замтай 1.8 км урт авто зам ашиглалтад оржээ. 

Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлснээр, энэхүү замыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/1312 дугаартай захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо товчооны замын уулзварын инженерчлэл болон товчооны замаас урагш хийгдэх авто замын ажил”-ын хүрээнд хийж гүйцэтгэсэн байна. 

Тодруулбал, хөрс хуулалт, ухмалын ажил, тохиромжгүй материал ухаж зөөвөрлөх, хөлдөлтөөс хамгаалах үеийн материал, зөөврөөр далан байгуулах, буталсан чулуун суурь, цементээр бэхжүүлсэн суурь, суур асфальт, өнгө асфальт, тэмдэг тэмдэглэгээ болон авто зам, явган замын хашлагийн ажил, замын трасстай давхацсан цахилгааны шугамыг зөөн шилжүүлэх зэрэг ажлууд бүрэн хийгдэж дуусчээ.