Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрог, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан талаар мэдээлэл хийлээ.

Сонгогдсон л бол сонгууль зохион байгуулсан хороо тухайн төлөөлөгчийг хасах эрхгүй байдаг. Гэтэл зөвхөн дүүргийн ИТХ-ын сонгууль дээр төлөөлөгчийг хасах эрхтэй гэсэн заалт байсныг Үндсэн хуулийн цэц хэлэлцээд хүний эрхийг зөрчсөн гэж үзэн УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцээд 160-4 гэсэн заалтыг хассан байдаг.

Гэтэл энэ хүчингүй болсон заалтыг үндэслэн БЗД-ийн сонгуулийн хороо сонгогдсон төлөөлөгчийг хассан зөрчил гаргажээ. Үүнийг НИТХ-ын зарим гишүүд эрх барьсан намын нөхөд алба тушаалаа ашиглан хууль зөрчиж байна гэж үзэж байгаа аж.

Уг асуудалтай холбогдуулан НИТХ хуралдаж байна.

Бичлэг үзэх: