Саруулын Ариунжаргал
06 сарын 27, 2019
БЭЭЖИН. /AP/. Японы “Spirited Away” анимейшн Хятадад нээлтээ хийсэн долоо хоногтоо шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлж, “Disney” компанийн “Toy Story 4” киноноос хоёр дахин их орлого олжээ.
Хятадын тасалбар худалдааны томоохон хавсралт болох “Maoyan”-ы мэдээлснээр, “Ghibli” студийн уран бүтээл “Spirited Away” 27.7 сая ам.долларын орлого олжээ. Энэхүү анимейшн 2001 онд үзэгчдийн хүртээл болж байсан боловч 18 жилийн дараа Хятадад нээлтээ хийж буй нь энэ аж.
Гэсэн хэдий ч Хятадын олон үзэгч уг анимейшнийг “DVD” болон интернэтээс хууль бусаар татан үзэж байжээ. “Artisan Gateway” фирмийн мэдээлснээр, “Toy Story 4” хүүхэлдэйн кино эхний долоо хоногтоо 13.2 сая ам.долларын орлого олжээ.
Японы алдарт найруулагч Хаяо Миязакигийн “Spirited Away” кинонд Чихиро гэдэг 10 настай охин аав ээжийнхээ хамтаар мартагдсан парк руу орсны дараа ид шидийн ертөнцөд очдог талаар өгүүлдэг юм.
Энэхүү кино үзэгчдийн хүртээл болсноосоо хойш маш олон шагналуудыг хүртсэн бөгөөд “Ghibli” студийн хамгийн их ашиг орлого олсон уран бүтээл болжээ. Мөн Оскарын шагнал хүртсэн анхны гадаад хэлээрх анимейшн киногоор шалгарч байжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.