Peak.mn
12 сарын 27, 2022
Таны зургийг хоромхон зуур л анимийн баатар болгох филтер, дуу бичлэгт тааруулан нүүр царайны хувирлыг өөрчлөх хиймэл оюун ухаан гайхалтай биш гэж үү?
Гэвч хиймэл оюун ухаан нь цахим ертөнц дахь зураачдын бүтээлүүдийн оюуны өмчид халдаж, өгөгдлийг боловсруулж өөрийн бүтээл шиг олон нийтэд толилуулж буй нь зураачдын эсэргүүцэлтэй тулгарсаар байна.
Тэд эсэргүүцлээ тик ток цахим апп дээр илэрхийлж #supporthumanartist гэсэн хаштагаар давалгаалжээ. Энэхүү хаштагтай нийт видеонуудыг 145.2 сая гаруй удаа тоглуулжээ. Хиймэл оюун ухаанд тулгуурласан уран бүтээлийг эсэргүүцэж буй зураачдын нэг нь Хаяао Миязаки юм
Тэрбээр бүхий л амьдралаа анимэд зарцуулсан нэгэн билээ. Анимэ, манга хийдэг хүн бүхний шүтээн гэгддэг тэрбээр хиймэл оюун ухаанаар бүтээсэн хөдөлгөөнт баатрыг түүнд үзүүлэхэд “Хиймэл оюуныг бүтээсэн хүн намайг ямар их гуниг шаналалд орсныг төсөөлөхгүй биз. Надад энэ бүхэн миний амьдралыг гутаан доромжилсон юм шиг санагдаж байна. Би хэээ ч технологийг уран бүтээлдээ ашиглахгүй” гэж хэлжээ. Мөн Хаяао Миязакигийн багийн гишүүний “Бидний мөхөл ирж буй мэт санагдаж, өөртөө итгэх итгэл найдвараа алдаж байна” гэсэн байна.
бичлэг үзэх:
miyazaki of studio ghibli, upon seeing an artificial intelligence presentation- "i strongly feel that this is an insult to life itself". pic.twitter.com/UmOOWvsfjV
— Tofu (@TofuPixel) December 12, 2022
Хиймэл оюун ухаан өгөгдөл дээр тулгуурлан уран бүтээлийн хулгай хийж байгаа гэдэгт зарии хүн эргэлздэг. Үнэндээ зураачдын бүтээлийг ашиглаж буйг дараах зургуудаас харж болно. Зургийн хажууд байгаа сараачсан бичмэлийг сайтар анзаарвал тухайн зурагт ашиглагдсан зураачдын гарын үсэг гэдэг нь харагддаг.
Зураг харах:
I’m cropping these for privacy reasons/because I’m not trying to call out any one individual. These are all Lensa portraits where the mangled remains of an artist’s signature is still visible. That’s the remains of the signature of one of the multiple artists it stole from.
— Lauryn Ipsum (@LaurynIpsum) December 6, 2022
A ???? https://t.co/0lS4WHmQfW pic.twitter.com/7GfDXZ22s1
Хиймэл оюуны зурсан зургуудaac :
Бэлтгэсэн: С.Мишээл
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.