Л.Дэлгэрмаа
11 сарын 03, 2022
Rest of World-ийн мэдээлснээр Японд зохиогчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зохицуулалт сул байгаа нь цаашид уран бүтээлчид амьжиргааны эх үүсвэрээ алдахад ч хүргэх эрсдэлтэй тулаад буй аж.
Энэ асуудал хөндөгдсөний дараа Radius5 стартап компани Mimic нэртэй өөрийн анимэ сэдэвт хиймэл оюун ухаанд тулгуурласан төслийг эхлүүлсэн юм.
Гэвч хиймэл оюун ухаанаар бүтээсэн манга буюу зурагт ном японы анимэ шүтэн бишрэгчдийн дургүйцлийг төрүүлжээ.
Учир нь анимэ шүтэн бишрэгчдийн хувьд энэ нь хайртай дүрийг нь “төрүүлсэн” уран бүтээлчдийн ашиг орлогыг хаагаад зогсохгүй өгөгдөл дээр суурилан бусад уран бүтээлчдийн оюуны өмчийг ашиглаж байгаа хууль бус үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.