Дэлхийн хамгийн анхны хиймэл оюун ухааны судалгаанд суурилсан, дээд түвшний боловсрол олгох байгууллага Арабын нэгдсэн Эмират улсад элсэлтээ авч эхэлсэн байна.

2021 оны 1 дүгээр сард эхний хичээлийн жил нь эхлэх Мохамед бин Зайд нэрэмжит Хиймэл оюун ухааны их сургуульд (MBZUAI) нийслэл Абу Даби хотод байдаг бөгөөд дэлхийн 97 орны 2,223 шилдэг оюутнаас шалгарууулж 31 орны 100 оюутан магистрын болон докторын хөтөлбөрт бүртгүүлжээ.

"Технологи тэр дундаа хиймэл оюун ухаан нь аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын гол чиглүүлэгч хүчин нь байх болно. Хиймэл оюун ухаан нь тогтвортой, хөгжингүй ирээдүйн гол цөм нь" гэж тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга Доктор Султан Ахмед Ал Жабирь хэлсэн байна.

Тус сургуульд хиймэл оюун ухааны салбарт мэргэшсэн дэлхийн шилдэг багш, профессорууд хичээл заах аж. Мөн оюутны хотхон нь технологийн хамгийн шилдэг шийдэл бүхий урлагийн бүтээл байх болно хэмээсэн байна.

2021 оны намрын элсэлтийн бүртгэл 2021 оны 4-р сарын 15-нд дуусах юм. Олон улсын оюутнуудыг ирэх оны 1 дүгээр сарын 15 гэхэд бүртгүүлэхийг анхааруулсан байна. Арабын нэгдсэн эмират улс хиймэл оюун ухааныг боловсрол, эрүүл мэнд, тээвэр зэрэг олон салбарт амжилттай нэвтрүүлсэн. Засгийн газрын танхимд нь хиймэл оюун ухааныг хариуцсан төрийн сайд ажилладаг юм байна.