Спортын бараа хувцас хэрэглэлийн борлуулалтын статистик гаргадаг “Statista” –ийн судалгаа жил ирэх тусам спорт барааны борлуулалтын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгааг онцолжээ.

2021 онд нийт 303 тэрбум ам.долларын спортын хувцас, бараа хэрэгсэл зарагдсан аж. Сүүлийн хоёр жилийн дотор гэхэд 35 тэрбум ам.доллароор буюу 10 дахин нэмэгдсэн борлуулалтыг хийжээ. 

Сонирхуулахад олон улсад хамгийн олон фанаттай, олноороо сонирхон хичээллэдэг спортын таван төрөл эдийн засгийн эргэлтэд хүчтэй нөлөөлж иржээ. Эдгээр спортын жагсаалтын нэгдүгээр байрыг хөлбөмбөг эзэлдэг. 

2021 онд хөл бөмбөгийн шилдэг багуудын 17 сая орчим өмсгөл зарагджээ. Тодруулбал Bayern Munich, Real Madrid, Liverpool баг тус бүрийн өмсгөл 2,5-3 сая орчим борлуулагдсан дүнг “Statista” мэдээлжээ. Өмсгөлийн дундаж үнэ нь 30 ам.долларын үнэтэй байдаг.


Эх сурвалж: Statista