Зогсоолын менежментийг сайжруулж, Спортын төв ордны ойролцоо 3 давхар зогсоол барина

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь” төслийн байршлыг тогтоох тухай танилцуулав.

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд:

Газар доорх авто зогсоол байгуулах,

Их багтаамжтай авто зогсоол байгуулах,

Автомат, ил давхар зогсоол байгуулах,

Гудамж, зам дагуу авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр судалгаа хийжээ. 

Энэ хүрээнд эхний ээлжид дөрвөн байршилд төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 

Тодруулбал, Спортын төв ордны баруун талд, “Блю мон” төвийн зүүн талд ногоон байгууламжтай тохижилт бүхий газар доорх 1-3 давхар зогсоол барьж байгуулахаар төлөвлөжээ. 

Мөн III, IV хорооллын худалдааны төв орчим, Хүүхдийн 100 орчимд авто зогсоолын менежмент хийх саналтай байгаагаа танилцууллаа. 

Газар доорх зогсоолуудыг байгуулснаар тухайн газрын одоо байгаа зогсоолын тоо 2-3 дахин нэмэгдэхээс гадна ногоон байгууламж нэмэгдэх давуу талтай юм.

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Өнгөрсөн тавдугаар сараас хойш судалгаа хийж, тодорхой шаардлагууд тавьж дээрх дөрвөн байршлыг сонгосон. Жишиг болохуйц авто зогсоолын төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна” гэлээ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой сэдвүүд

зогсоол улаанбаатар хот2021

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.