Дэлхийн кино урлагийн томоохон шагнал Алтан Бөмбөрцөг наадмын шагнал гардуулах ёслол хаалттай хаалганы цаана, үзэгчгүй, ямар ч тайз дэлгэцийн оддын үдэшлэггүй болж өнгөрлөө.

Энэхүү наадамд Squid Game киноны хамгийн ахмад уран бүтээлч О Ёнсу телевизийн шилдэг эрэгтэй туслах дүрээр "Алтан Бөмбөрцөг"-ийн шагналыг хүртлээ. 

Түүнийг бид бүхэн  Squid Game киноны 001 дугаартай О Илнамын дүрийг бүтээсэн гэдгээр нь сайн мэдэх билээ. Өдгөө 77 настай О Ёнсу уг шагналыг хүртсэн анхны Солонгос хүн болж байна.


Шилдэг эмэгтэй жүжигчнээр Николь Кидман "Албан Бөмбөрцөг"-ийг гардан авсан байна. Мөн Эндрю Гарфильд, Уилл Смит болон Рэйчил Зеглер нар анх удаагаа шагнал хүртсэн байна.

Телевизийн драмын шилдэг эмэгтэй жүжигчний номинацад Майкл Жей (МЖ) Родригес Pose кинонд тоглосон дүрээрээ Алтан Бөмбөрцөг авсан нь трансжендер эмэгтэй шагнал авсан анхны тохиолдол боллоо.

Телевизийн драмын шилдэг эрэгтэй жүжигчний номинацад Squid Game киноны гол дүрийн жүжигчин Лий Жунжэ нэр дэвшсэн ч Жереми Стронг Succession киноны дүрээрээ шагнал авсан байна.

Хамгийн алдартай, үзэгчдийн хүсэн хүлээдэг телевизийн сериал I May Destroy You нэг ч номинацид нэр дэвшээгүйд кино шүүмжлэгч нар дургүйцлээ илэрхийлэв. Мөн нэр дэвшигчдийн төлөө санал өгдөг сэтгүүлчдийн жагсаалтад нэг ч өнгөт арьст сэтгүүлч байгаагүйд олны дургүйцлийг ихээхэн хүргэжээ.