“Алтан бөмбөрцөг” 2025 наадмын онцлох агшнууд

Н.Жавхлан
01 сарын 10, 2025

Америкийн кино, телевизийн салбарын шилдгүүдэд шагнал гардуулдаг “Алтан бөмбөрцөг” наадам нь жил бүрийн 1-р сард зохион байгуулагддаг уламжлалтай.  

Тус наадмын шагналын эздийг Америкийн Гадаад Хэвлэл Мэдээллийн Холбооны гишүүдийн санал хураалтаар тодруулдаг аж. 

Тэгвэл  82 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын онцлох агшнуудаас хүргэе.


Алтан бөмбөрцөг дээрх гэр бүлийн үдэш

Олон алдартан энд хайртай дотны хүмүүсээ дагуулж ирсэн нь үдшийн хамгийн сэтгэл хөдөлгөм мөч байлаа. Шагналтнууд баярын сэтгэгдлээ хуваалцахдаа хайртай дотны хүмүүсээ дурьдаж, талархлаа илэрхийлж байв. 

ЗурагТайлбар
жүжигчин Маргарет Куалли болон түүний аав Пол Ж.Куалли
жүжигчин Эллиот Броди болон түүний аав Адриен Броди, ээж Сильвиа Плачи нар
жүжигчин Зое Салдана ээж Асалиа Назариогийн хамт
Ариана Гранде болон түүний ээж Жоан Гранде
жүжигчин Гленн Пауэлл аав ээжийн хамт




45 жилийн дараа Алтан бөмбөрцгийг гартаа атгав

Өдгөө 62 настай жүжигчин Деми Мур 1981 онд жүжигчний гараагаа эхлүүлснээс хойш энэ жил жүжигчний хувиар анх удаа Алтан бөмбөрцөг наадмаас шагнал хүртжээ. Тэрбээр өмнө нь гурван ч удаа нэр дэвшиж байсан ч шагнал авч байгаагүй аж. Харин энэ удаад гол дүр бүтээсэн “The Substance” киногоороо шилдэг жүжигчин шагналыг хүртлээ. Шагналаа авахдаа 

“Би энэ шагналыг авна гэж огт төсөөлөөгүй. Би урлагт хөл тавиад 45 гаруй жил өнгөрч байна. Энэ бол миний жүжигчний хувьд авч буй анхны том шагнал бөгөөд маш их талархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. 


Хамгийн олон номинацид нэр дэвшсэн кино “Emilia Pérez”

Өнгөрөгч оны Канны наадмаас гурван шагнал авсан уг кино нь энэ наадмын 10 төрөлд нэр дэвшиж, түүнийхээ 4-ийг өөрсдийн болгоод байгаа билээ. Ингэснээрээ “Алтан бөмбөрцөг”-ийн түүхэнд хамгийн олон төрөлд нэр дэвшсэн хоёр дахь кино болж байна. 

Эммигийн шагналыг хүртсэн анхны Япон жүжигчин Алтан бөмбөрцөгт дахин нэг удаа

Японы жүжигчин Анна Савай "Шогун" олон ангит кинонд гол дүрийг бүтээсэн бөгөөд 2024 онд Эмми шагналыг аваад зогсохгүй 2025 онд "Алтан бөмбөрцөг" наадмаас шилдэг жүжигчин шагналыг авсан байна. Түүний хувьд энэхүү наадамд анх удаа нэр дэвшсэн ч чадварлаг жүжиглэлтээрээ шагналыг өөрийн болгож чаджээ. Түүнчлэн "Шогун" олон ангит кино нь шилдэг телевизийн цуврал шагналыг авсан байна. 

Холбоотой сэдвүүд

алтан бөмбөрцөг ану

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.