АНУ-ын бөмбөгдөгч онгоц их хэмжээний тэсрэх бодис тээж явсан амиа золиослогчийг түрүүлж устгажээ

П.Мөнгөнсор
08 сарын 30, 2021

АНУ-ын армийн албаныхан Кабулд үйлдэгдэх гэж байсан  дахин нэг террорист халдлагыг зогсоожээ.  Уг халдлагыг Ирак, Сирид төвтэй Исламын улс бүлэглэлийн гишүүн үйлдэх гэж байсан аж.

АНУ Афгинастанаас энэ сарын 31-нд цэргээ татан гаргана хэмээн мэдэгдсэн ч хоёр талын мөргөлдөөн хурцдах төлөвтэй байна. 

Өнгөрсөн пүрэв гарагт Кабулын нисэх буудалд бөмбөг дэлбэрч АНУ-ын нисэх хүчний 13 цэрэг, 170 гаруй Афган хүн эндсэн билээ.  АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден уг явдалд буруутай эздийг олж, харицлага тооцно гэж мэдэгдсэн.

Улмаар өнгөрсөн баасан гарагт уг халдлагыг төлөвлөсөн Исламын улс бүлэглэлийн хоёр гишүүнийг дроны цохилтоор устгасан юм.

Эх сурвалж: BBC

Холбоотой сэдвүүд

ану афганистан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.