Сошиал ертөнцөд энэ сарын эхээр эхэлсэн "Stop Hate for Profit" давалгаанд Coca Cola, Starbucks, Unilever, Verizon зэрэг нийт 160 гаруй компаниуд нэгдэж 7 дугаар сарын 1-нээс эхлээд дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ Facebook-ийн сурталчилгааг 30 хоногийн турш бойкотлоно.

Өнгөт арьстан Жорж Флойд Миннеаполис хотын цагдаагийн албан хаагчийн гарт харамсалтайгаар амь үрэгдсэнээс хойш АНУ-ын иргэний нийгмийн байгууллагууд Facebook болон Instagram-ын сүлжээгээр тарж буй буруу ташаа мэдээлэл, хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдлыг дэвэргэж байгаа дуу, дүрс бичлэгийг зогсоохыг уриалсан юм.

Ийнхүү уриалсны улмаас Facebook компанийн хувьцаа өнгөрсөн Баасан гаригт 8.3 хувиар унаж 56 сая ам.долларын хохирол амссан байна.
Давалгааг зохион байгуулагч чөлөөт хэвлэлийн Free Press-ын захирал Жессика Гонзалес АНУ-ын томоохон компаниудыг төдийгүй Европын компаниудыг нэгдэхийг уриалжээ.

Facebook компани мэдэгдэлдээ хиймэл оюун ухаанд оруулсан хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч байна, ялгаварлан гадуурхалтыг дэмжсэн аливаа пост, дуу дүрс бичлэгийн 90 хувийг хэрэглэгчид report хийхээс өмнө олж илрүүлж байна хэмээн мэдэгдсэн юм.

Уг давалгаанд бусад нийгмийн сүлжээний платформууд тухайлбал Твиттер, Youtube өртөж магадгүй байна.