Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 31-нд “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

“Шинэ жилийн баярын цэнгүүн” өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчилнэ.

Мөн 2017 оны 12 дугаар сарын 29, 30, 31, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн амралтын өдрийн хуваариар үйлчилгээ үзүүлнэ.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж сайн сайхныг хүсье

 

Нийслэлийн Тээврийн газар