Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Нэгдүгээр улирлын амралт 11 дүгээр сарын 3-нд эхэлсэн. Нэгдүгээр улирлын амралтаар нийслэл, орон нутгийн бүх сургуулийн сурагчид долоо хоног амарч буй бөгөөд маргааш буюу баасан гарагт Хоёрдугаар улирлын хичээл орно.

Харин сурагчдын хоёрдугаар улирлын амралт 12 дугаар сарын 29-нөөс эхлэх юм.