peak.mn
10 сарын 26, 2018
Йордан улсын Сөнөсөн тэнгисийн ойролцоо сургуулийн сурагчид болон ажилтнуудыг тээвэрлэж явсан автобус үерийн гамшигт өртсөний улмаас 17 сурагч амиа алдсан байна.
Ослын газарт томоохон хэмжээний аврах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэхүү ажиллагаанд зориулан Израилаас нисдэг тэргүүдийг илгээжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, аврах багийн ажилтнууд нийт 34 хүнийг аварсан бөгөөд тэдгээрийн дунд тун хүнд бэртсэн хүмүүс байсан аж.
Сөнөсөн тэнгис нь дэлхийн хамгийн нам доор цэг бөгөөд жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг билээ. Гэсэн хэдий ч хуурай уур амьсгал болон гүнзгий хавцлууд нь үерийн гамшигт өртөхөд ихээхэн нөлөөлдөг юм.
Энэхүү эмгэнэлт явдалтай холбогдуулан Йорданы хаан Абдулла баасан гарагт Бахрейн улсад хийх айлчлалаа цуцлахад хүрсэн тухай Йорданы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, www.bbc.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.