Л.Дэлгэрмаа
04 сарын 09, 2026
Маргааш буюу 04-р сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхлэнэ. Үүнтэй Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дараах зөвлөмжийг гаргажээ.
Суррон буюу бартаат замын цахилгаан дугуй унах насны доод хязгаарыг 18 нас байхаар тогтож, сурроныг мотоциклийн ангилалд хамааруулсан байна.
Ингэснээр:
Хэрэв дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй суррон унаж хөдөлгөөнд оролцвол тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгох юм байна.
Харин түрээсийн мопед, скүүтэрийг 16 насанд хүрсэн иргэнд түрээслэх юм байна.
Өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хайрлаж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриаллаа.
Эх сурвалж: Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.