Өмнөд Солонгост 71 настай  эрэгтэй Жеонжү эмнэлэг рүү яаран иржээ. Тэр түүхий загас идсэний дараа хоёр өдөр дараалан халуурч, маш зовиуртай байсан гэж Английн эрүүл мэндийн сэтгүүл мэдээлжээ. Ахмад настан 2 төрлийн чихрийн шижинтэй бөгөөд түүний гарны арьс нь хөөж цэврүүтсэн учраас эмч нар нэн даруй цэврүүг зайлуулах мэс ажилбар хийжээ. Түүний дараа цэврүүнээс дээж аван шинжлэхэд Vibrio vulnificus-ийн халдвар авсан бөгөөд үхлийн аюултай тахал тараагч бактери илэрчээ. Эмч нар түүнд судсаар антибиотикийн эмчилгээ хийсэн ч 25 хоногийн дараа арьс нь үхжиж эхэлсэн тул түүний амийг аврахын тулд эмч нар гарыг нь тайрах мэс засал хийжээ. Азаар мэс засал амжилттай болж, өвчтөн эмнэлгээс чөлөөлөгджээ. 

БНСУ-ын дотоодын анагаах ухааны сэтгүүлээс харахад Vibrio vulnificus халдвар Өмнөд Солонгос, Тайвань-д олон нийтийн эрүүл мэндийн асуудал болоод байна. Жил тутам олон зуун өвчлөл 6-аас 11-н сарын хооронд илэрчээ.