Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард 12 удаагийн тусгай нислэг үйлдэж, гадаадаас иргэдээ татан авна. Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд транзит нислэг үйлдэх бөгөөд тус нислэгээр 14 орноос нийт 169 иргэн эх орондоо ирнэ.

Тодруулбал,

  • АНУ-аас 88
  • Австралиас 45
  • Тайванаас 6
  • Филиппинээс 6
  • Канадаас 5
  • АНЭУ-аас 5
  • Малайзаас 4
  • Камбожоос 2
  • Бразилаас 2
  • Вьетнамаас 2
  • Йеменээс 1
  • БНСУ-аас 1
  • Италиас 1
  • Сингапураас 1 иргэн ирэхээр бүртгүүлжээ.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг 19:00 цагт "Буянт Ухаа" олон улсын нисэх буудалд газардана. Иргэдийн Кентавр, Жаргалант, World Mongolia зочид буудалд тусгаарлана.