Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.04.26/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 856 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 744 нь Улаанбаатар хотод, 112 нь орон нутагт бүртгэгдсэн.

Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 744, Увсад 1, Ховдод 2, Завханд 7, Эрдэнэтэд 5, Өвөрхангайд 10, Сэлэнгэд 2, Архангайд 16, Төв аймагт 31, Дархан-Уулд 24, Дундговьд 2, Булганд 2, Дорнодод 3, Сүхбаатарт 7 тохиолдол бүртгэгдсэн.

Улмаар орон нутагт нийт 3.498, Улаанбаатар хотод нийт 27.259 тохиолдол, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолол 31.399 боллоо. Тэдний 16.815 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 1.060 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Хоёр хүн нас барж, нийт нас баралт 80 боллоо.

Одоо нийт 4.451 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 81, хүнд 355, хүндэвтэр 1.441, хөнгөн 2.574 хүн байна" хэмээлээ.

Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол олноор буюу 1000-аас дээш хүнээс илэрч буй. Харин өнөөдөр харьцангуй цөөн хүнээс илэрлээ.

Тодруулбал,

  • 4 дүгээр сарын 10-нд 689 хүнээс
  • 4 дүгээр сарын 11-нд 831 хүнээс
  • 4 дүгээр сарын 12-нд 704 хүнээс
  • 4 дүгээр сарын 13-нд 885 хүнээс 
  • 4 дүгээр сарын 14-нд 1220 хүнээс
  • 4 дүгээр сарын 15-нд 742 хүнээс
  • 4 дүгээр сарын 16-нд 1.107 хүнээс 
  • 4 дүгээр сарын 17-нд 983 хүнээс
  • 4 дүгээр сарын 18-нд 1340 хүнээс 
  • 4 дүгээр сарын 19-нд 889 хүнээс
  • 4 дүгээр сарын 20-нд 1.311 хүнээс
  • 4 дүгээр сарын 21-нд 1.169 хүнээс 
  • 4 дүгээр сарын 22-нд  1.328 хүнээс 
  • 4 дүгээр сарын 23-нд 1.264 хүнээс 
  • 4 дүгээр сарын 24-нд 1.144 хүнээс
  • 4 дүгээр сарын 25-нд хүнээс
  • 4 дүгээр сарын 26-нд 856 хүнээс тус тус коронавирус илэрсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг зургаар хүргэж байна.