Нийслэлийн модлог ургамлын дийлэнх нь улиас байдаг. Үүнээс улбаатайгаар жил бүрийн өдийд унгирал буюу модны хөвөн хийсэж, харшил сэдрээдэг. 

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ чиглэлд ямар ажил хийж байгаа болон унгирал гаргахгүй байх тал дээр ямар арга хэмжээ авч байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөс тодрууллаа. 

Т.Гантөмөр Нийслэлд 40 мянга гаруй улиас байдгаас 19 мянга орчим нь эм улиас. 2019 оноос эхлэн унгирал гаргахгүйн тулд улиасыг хэлбэржүүлж эхэлсэн. Энэ жилийн хувьд хэлбэржүүлэх ажлыг гуравдугаар сарын 15-наас эхэлсэн. 240 байршилд 20 мянган улиас, 5000 хайлаас хэлбэржүүлээд байна. 

Олон улсын туршлагыг харахад, унгирал гаргахгүйн тулд тариа тарьдаг. 20 мянган улиасанд тарихаар болж, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн” гэлээ. 

Мөн инженер, шугам сүлжээний засварын ажлыг төлөвлөсний дагуу хийнэ гэдгээ мэдэгдэв. Хотын дарга ажлаа авто замын засвартай уялдуулж, нэг нь ажлаа хийгээд дуусахад нөгөө нь дахиад газар ухдаг байдлыг гаргаж болохгүйг санууллаа.