Х.Оргил
12 сарын 08, 2021
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар болон холбогдох албан тушаалтнууд нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчидтай уулзаж, Батлан хамгаалах салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулав.
Мөн батлан хамгаалах хууль, тогтоомжийн биелэлт, НЗДТГ-ын Цэргийн штабын эрхлэх асуудлын хүрээний ажилтай танилцлаа. Тухайлбал, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчдад Батлан хамгаалахын сайдын хэрэгжүүлж буй ажлуудыг видео хэлбэрээр хүргэв. Түүнчлэн Батлан хамгаалахын сайдаас хэрэгжүүлж буй ажлыг орон нутагт сурталчилж буй сургалт, сурталчилгааны ажилтай танилцаж, цэргийн алба хаагчийн ёс зүй, сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил болон батлан хамгаалах үйл ажиллагааны хэрэгжилт, хяналт шалгалт зохион байгуулж буй байдалтай танилцлаа.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт:
-Батлан хамгаалахын сайдын баталсан удирдамжийн дагуу Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч болон удирдлагын бүрэлдэхүүн ирж нийслэл, дүүргийн Цэргийн штабын үйл ажиллагаатай танилцлаа. Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу хийж хэрэгжүүлэх олон ажил байна. Үүнээс товч дурдвал, Батлан хамгаалахын хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах, иргэний цэргийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах, тэдэнд тусламж, дэмжлэг үзүүлэх, батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй ажиллалаа. Бид 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг амжилттай зохион байгуулсан. Цэрэг татлагыг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж төлөвлөгөөний дагуу сунгасан. Мөн цэргийн алба хаагчдын дархлаажуулалтыг дэмжин, анги байгуулахад хамтран ажиллаж, тэдэнд нийслэл, дүүргийн Тамгын газрын зүгээс тодорхой хөрөнгө мөнгийг гаргаж, витаминжуулалт болон дархлаажуулалтын багцыг тусламж болгон өгсөн.
2022 онд цэргийн бүртгэлийг Е-mongolia-тай хамтран цахим хэлбэрээр явуулах нөхцөлийг судалж байна. Яриа хэлэлцээрийн түвшинд бэлтгэл ажил өндөр хувьтай байгаа. Эцсийн уулзалт хийж, бүх үйл ажиллагааг дахиж шалгаад боломжтой гэж үзвэл цэргийн бүртгэлийг цахим хэлбэрээр явуулна. Энэ нь урьд хийгдэж байгаагүй шинэлэг ажил юм гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.