Энэ тоолол дуусч шинэ 365 хоног эхлэх гэж байгаа нь бидэнд бүх зүйлийг шинээр эхлэх боломжийг олгодог. Энэ үеэр бид ѳнгѳрсѳн жилээ дүгнэж, таньж мэдсэн шинэ бүхнээ бодож, ирэх оныхоо тѳлѳвлгѳѳг гаргадаг.

2018 он ѳдѳр бүр ялалт ололт мѳн түүнтэйгээ цуг уналт ухралттай таарсан жил байсан.

Ялалт ололтоосоо илүү эдгээр сѳрѳг мѳчүүд харамсалтай нь бидний толгойд үлдэж бидний сэтгэл зүйг хүчтэй чиглүүлж байдаг. Бид бол маш эмзэг амьтад.

Тиймээс бид ѳѳрсдийгѳѳ болон ѳѳрийн эргэн тойронд байгаа хүмүүсийг байнга цэнэглэж байх үүрэгтэй! Яг үүнийг хийх нэг энгийн арга бол ТАЛАРХАЛ юм. Талархал гэдгээрээ би 2018 онд болсон амжилттай зүйлүүдийг тодорхойлж тэдэндээ талархахыг хэлж байгаа.

Нэг цаг ганцаараа суугаад та ТАЛАРХАХ зүйлээ бодон тунгаана (доорх 3 асуултын хариултыг бичээрэй)!

  1. 2018 оны хамгийн том 3-аас 5-н хожил болон амжилт (орлого 20 хувиар ѳссѳн, шинэ 2 ажилтантай болсон)
  2. 2018 онд танд нѳлѳѳсѳн хамгийн гол хүмүүс (шинийг танд заасан, шинэ зүйлүүдийг мэдрүүлсэн, таны илүү сайн хүн болоход нѳлѳѳлсѳн)
  3. 2018 онд та ѳѳрийнхѳѳ тухай мэдэж авсан хамгийн гол сургамж, мэдлэгүүд (Юунд та дуртай, юу таныг илүү Happy болгодог, )

Дээрх жагсаалтыг гаргах үеэр та ямар амжилттай мундаг жил болсноо ойлгох болно. Аливаа шинэ алхам хийхийн суурь болсон зүйлийн мэдээллийг илрүүлэх байдагтай адилаар та амжилттай болсон болгоныхоо ѳѳртѳѳ болон бусдад сануулах хэрэгтэй.

Танд нѳлѳѳлсѳн хүмүүстэй холбогдож талархаарай! Хүн болгонтой 15 минут ярилцахад л болно. Тэдэнд та амжилттай бүтээсэн зүйлүүдийг нь сануулж мѳн танд тэр хүмүүс хэрхэн эерэгээр нѳлѳѳласѳн тухай Зоригтойгоор ичихгүйгээр хэлээрэй.

Олж мэдэж авсан болгоноо тэмдэглэн бодож ѳѳрийнхѳѳ давуу талыг тодорхойлох гэж үзээрэй. Амжилтын гол суурь бол ѳѳрийгѳѳ таньж мэдэх асуудал байдаг. Жил бүр бид бага багаар илүү ѳѳртэйгээ танилцаж байдаг. Ѳѳрийгѳѳ үнэлж цадахгүй хүн бусдыг үнэлж талархаж чаддаггүй учраас бид тэгвэл ѳѳрсдийнхѳѳ хийсэн бахархууштай зүйлсээ таньж тэмдэглэх хэрэгтэй.

2018 он бидний хамгийн шилдэг жил байж чадсан одоо 2019 оныг дахиад амжилт хѳдѳлмѳрѳѳр дүүрэн жил болгоё!

Эх сурвалж: https://medium.com/@okod