Х.Оргил
05 сарын 11, 2020
Тайландын Вант улсад гацсан монголчууд Монгол Улсын Онцгой комисст хандлаа.
Монгол Улсын Онцгой комисст хүсэлт илгээх нь:
Тайландын Вант улсад гацсан Монгол Улсын 180 гаруй иргэд тусгай үүргийн нисэх онгоцоо хүлээсээр 2 сар гаруй боллоо. Энэ хугацаанд бид тэвчээртэй хүлээсэн. Бид суулт хийсэнгүй. Бас бичиг барьж зогссонгүй. Төр засгийнхаа мэргэн шийдвэрт найдан хүлээсээр өдийг хүрлээ. Одоо итгэл алдарсан. Сөүл, Токио, Стамбул, Франкфурт нислээ л гэнэ. Яагаад Бангкокийг тойроод байна. аа Адилхан л МИАТ нисэж байсан агаарын харилцаатай хот шүү дээ.
Тайландад гацсан монголчууд бид чинь урдаас нь гарсан хүүхэд юм уу, араас нь гарсан хүүхэд юм уу! Бусад бүх орноос тусгай үүргийн онгоц ирж иргэдээ авсан. Миат л Бангкокийг тойрч нисээд Монголчууд бид л үнсэнд хаягдсан шалж шиг торойгоод хоцорсон.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын ээж тэргүүтэй 20 гаруй хүн сэмээрхэн хаагуур ч юм, яагаад ч юм Монгол руугаа саяхан Тайландаас буцаж чадсан байна. Аргаа баран үлдэж хоцорсон 150 гаруй монголчууд бидэнд хүний нутагт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж байна. Энд Бумрунград эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүмүүс, оюутнууд, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй хүмүүс ч зөндөө байна. Тэр байтугай 80 гарсан хөгшин ухаан санаа нь орж гаран сэхээнд 10 гаруй хонож байна. Хүний нутагт суусаар мөнгө төгрөг ч барагдаж амьдрахад өдөр бүр улам хэцүү болж байна.
Зогсвол зоос, хөдлөвөл хөлс болсон газар хэчнээн ч хэмнээд, яаж ч ядруу амьдраад байхад туйлдаж гүйцэж байгаа монголчуудаа аваач ээ.
Зүүн өмнөд азид гацсан, хаягдсан иргэдээ тайландаар дамжуулан татаж аваач ээ. Энд идэх хоолгүй, орох оронгүй болсон олон залуучууд байна. Тайландад бусад орон шиг арбайт хийж мөнгө олох ямар ч боломжгүй.
Тусгай үүргийн нислэгээ яаралтай явуулж болох уу. Тайландад сүүлийн 14 хоногт шинээр илэрсэн тохиолдол нэг оронтой тоонд орж, Сүүлийн 7 хоногт гэхэд өдөрт зөвхөн нэг л хүн халдвар авч байна. Бангкок хот хориогоо тавьж гадуур ихэнх хүмүүс маскгүй явж байна. Шөнийн бар цэнгээнээс бусад бүх үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа аль хэдийн эхэлсэн. Энд байгаа монголчууд 2 сар гаруй хөл хорионд орж, өвдсөн хүн байхгүй, бүгд эрүүл саруул байна. Энд байгаа хүмүүсийг COVID-19 тест өгүүлэх ч шаардлага байхгүй. Ядарсан иргэдэд чинь 250 доллароор тест хийлгэх хэцүү байна.
Өдөр ирэх тутам харийн нутагт хавчигдан гадуурхагдсан монгол хүмүүсээ аваач ээ. 2200 жилийн түүхт төр улстай гэдгээ харуулаач ээ. Нэгэн цагт Хубилай хааны үед Тайланд улс Монгол хаантай байсан түүх үнэн л юм бол энд байгаа иргэдээ ингэтэл нь битгий доош нь оруулаач ээ.
МОНГОЛ ТӨРИЙН МИНЬ
СҮЛД БИДНИЙГ ӨРШӨӨХТҮН.
ТАЙЛАНДАД ГАЦСАН, ХАЯГДСАН, ГАДУУРХАГДСАН 150 ГАРУЙ МОНГОЛЧУУД ЧИНЬ
Сэтгэгдэл бичих (14)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [59.153.113.101] ・ 2020.05.19 Хариулах
Buh chadlaaraa humuusee awaal bgaa shuu, haluun oronluu zugtsan ork malnuud end tend gazsan ntr gesen group neezen neg ch ongoz nisgeegui neg ch hunee awaagui bgam shig olin yum bichij huzaldhaa bolioroi,
Зочин [192.82.71.65] ・ 2020.05.15 Хариулах
Hunnu air-ийг Тайланд руу нисгэж болдоггүй юм уу
Зочин [64.119.20.61] ・ 2020.05.12 Хариулах
TТайландад байгаа элэг нэгтНүүдээ хурдан аваачээ хөөрхийс бас л хамаг байдгаа дуусгаад зовж байгааш дээ Уул нь хол бишишдээ хурдан авчуул зүгээр л байгаамдаа
Зочин [58.127.95.20] ・ 2020.05.12 Хариулах
Яаж ч байсан шинжилгээгээ өгөөд ирээрэй. Тэр л хамгийн чухал...
Зочин [202.21.107.105] ・ 2020.05.12 Хариулах
Tailandad hatssan humuusee awaachee. Tend chin emchilgeend yvsan humuus, oyutnuud , huuhedtei humuus bair , hool undnii mongogui ydarch bna shdee. Darga narni hamaatnuudaa solonsosor damjuulad avchihad busad humuusig hayad bhda ichmeer yum da.
Зочин [172.58.39.187] ・ 2020.05.12 Хариулах
https://docs.google.com/forms/d/1a3aYY_Yy6U7piTyKaRwapyxg-38LTE-qTBuei1H4ToM/edit?fbclid=IwAR3REu7cJY53Sd_YAIVtZQmW0RCcknUXuGdgZIS7QlK6-YrYt6JpoCbVbNk#response=ACYDBNhz5ZvBvvbm7k6PqUdtOaNDc_a7xh3tZFP3Pc3dS7i6Ge2UzypNDAF1b8F6b3p2T8U Iishe orj hilee mongolchuuddaa neeh shaardlagad ar gereese burtgeld gariin useg zuruularai
Зочин [203.217.77.227] ・ 2020.05.12 Хариулах
Хурдан гэртээ харимаар байна ,хичээл сургууль дуусаад 2 сар боллоо .хамгийн гол нь нислэг тэй газар шүү дээ ,өвчлөл бага онцлог байна ш дээ ,хэцүүдлээ
Зочин [49.49.240.113] ・ 2020.05.12 Хариулах
butsmaar baina . Odoo vneheer tuildaj gvitslee. Tailand dahi irgedee awaachee
Зочин [112.72.9.126] ・ 2020.05.12 Хариулах
Тайландад өвчлөл бага тул ирэх иргэд 100 хувь эрүүл байгааш дээ.Тайланд руу яаралтай онгоц нисгээд аваачээ.Угаасаа шууд нислэг хийдэг ш дээ.
Зочин [188.149.173.17] ・ 2020.05.11 Хариулах
Irgedee avahgui turiig ymar tur gehev de
Зочин [103.80.210.183] ・ 2020.05.11 Хариулах
биеэ үнэлэгчид тайланд тайвань явдаг биз дээ.
Зочин [64.119.23.96] ・ 2020.05.11 Хариулах
Хахаха толгойнд нь янханаас өөр бодол орж дийлэхээргүй гөлөг байна шд.
Зочин [1.47.166.199] ・ 2020.05.11 Хариулах
Bitii huts
Зочин [139.5.216.248] ・ 2020.05.11 Хариулах
Yooyo erguu yum be ta. Heleh ch ug oldohgui yum iim yum harahaar
Санал болгох
1 Бизнес эрхлэгч эмэгтэй удирдлагуудад зориулсан сургалтын бүртгэл эхэллээ
2 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
3 ХААН Банк 2026 онд нийгмийн хариуцлагын төслүүдэд 32 тэрбум төгрөг зарцуулна
4 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
5 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
Холбоотой мэдээ
Эрүүл мэнд
Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна
Альгирмаагийн Энэрэл ・ 03 сарын 21, 2022
Дэлхий
Видео: Тайландын дэлгүүрт аварга том гүрвэл орж ирэн сүйтгэжээ
Баттулгын Сайнжаргал ・ 04 сарын 09, 2021
Нийгэм
Монголчууд хулгайн хэрэгт нэр холбогдох нь ихэссэнтэй холбогдуулан мэдэгдэл гаргав
Х.Оргил ・ 04 сарын 07, 2019
Дэлхий
Тайландын хаан гэрлэжээ
・ 05 сарын 02, 2019
Дэлхий
Бангкокт Х Рамаг хаан ширээнд залах ёслол эхэллээ
・ 05 сарын 04, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.