Тайванийн Засгийн газрын тэргүүн сайд нарынхаа хамт огцорлоо. Өнгөрсөн 11-р сард болсон Тайванийн орон нутгийн сонгуулиар эрх баригч Ардчилсан дэвшилтэт нам ялагдал хүлээсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд Уильям Лай уг шийдвэрийг гаргасан юм.Сонгуульд ялагдал хүлээсэн учраас Ерөнхий сайд танхимтайгаа огцорч байсан тохиолдол Тайваньд өмнө нь гарч байгаагүй ажээ.Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь Ерөнхий сайд Уильям Лайгаас ажлаа үргэлжлүүлэхийг хүссэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байсан. Гэвч Цай Инвэнь түүний огцрох хүсэлтийг шинэ онд хүлээн авсан байна.

Цай Инвэнь эрх баригч намын дарга асан Су Цэн-чангийг Ерөнхий сайдад томилсон бол сайд нарын танхимын гишүүдийг удахгүй зарлахаар төлөвлөсөн байна.

Харин Цай Инвэнийн хувьд дараагийн ерөнхийлөгчийн сонгууль болоход нэг жил гаруй хугацаа үлдээд байгаа ч түүний шинэчлэлийн хөтөлбөр олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм.  Үүнээс гадна түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Тайвань болон БНХАУ-ын харилцаа  мууджээ. БНХАУ нь “Нэг Хятад” үзэл баримтлалынхаа хүрээнд Тайванийг  газар нутгийнхаа нэг хэсэг гэж үздэг бол Цай Инвэнь үүнийг эсэргүүцдэг юм.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг