Танд хэрэгтэй: Хаягдал цаасаа тушаагаад урамшуулал авч болно

Х.Оргил
04 сарын 08, 2018

Бичгийн цаас, хуучин ном, сонин, бараа бүтээгдэхүүний баглаа боодол, тавилганы хайрцаг гээд ажил гэртээ өдөр тутамдаа цаасны хаягдал гаргадаггүй хүн гэж байдаг болов уу. Шууд л хогийн саванд хийчихдэг эдгээр цаасыг дахин боловсруулдаг, худалдан авдаг цэгүүд байдаг юм байна. Монголдоо анхдагч "Түвшин Сайхан" дахин боловсруулах үйлдвэрт 1кг цагаан цаасыг 50 төгрөгөөр, бичгийн цаасыг, бор хатуу хайрцаг, хуучин номыг  20 төгрөгөөр авдаг ажээ.  Харин гялгар бүрээстэй буюу орчин үед ихэвчлэн хэвлэгдэж байгаа сонин сэтгүүлийг дахин боловсруулахад өндөр хүчин чадал бүхий технологи шаарддаг учраас авдаггүй юм байна. Харин эдгээр цаасыг дахин боловсруулж ариутган өндөгний бор сав, хайрцаг хийхэд ашигладаг бүтээгдэхүүн гаргадаг ажээ.

Сэтгэгдэл бичих (22)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.