Танд хэрэгтэй: Мөнгөө хадгалуулах уу хувьцаа авах уу?

Х.Оргил
09 сарын 16, 2018

Хэрэв та хөрөнгөө өсгөхийг хүсэж байгаа бол Хадгаламж болон Хөрөнгө оруулалтын алийг нь ч сонгож болно. Аль алинд нь давуу болон сул тал байгаа тул та шийдвэр гаргахаасаа өмнө сайн тунгаан бодох шаардлагатай.

Мөнгөө хадгалуулснаар танд банк хүү төлнө. Хэдийгээр мөнгө чинь сайн өсөхгүй ч, хөрөнгөө өсгөх хамгийн найдвартай, аюулгүй нь банкны хадгаламж юм.

Харин хувьцаа худалдан авч хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй ч өгөөж ихтэй. Банкны хүү 3-4 хувьд байдаг бол хөрөнгө оруулалт хийхэд 10, 50,  бүр 100 хувь ч хүрэх тохиолдол бий. Нөгөө талаас үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийснээс хувьцаа авбал хэдийд ч бэлэн мөнгө болгох боломжтойгоороо давуу талтай. 

Сонголт хийхдээ өрсөлдөхүйц боловч хөрөнгө дутагдаж байгаа компанид хөрөнгө оруулалт хийвэл та тухайн компанийг хөгжүүлэхэд ч улсыхаа эдийн засагт дэмжлэг үзүүлж байна гэсэн үг. 


Төрөл

Хадгаламж

Хөрөнгө оруулалт


Давуу тал

  • Хүүтэй
  • Аюулгүй
  • Өндөр өгөөж
  • Улсын эдийн засгийн өсөлтөд туслах

Сул тал

  • Өндөр өгөөж байхгүй
  • Хөрөнгө оруулсан мөнгөө алдах эрсдэлтэй

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Холбоотой сэдвүүд

1072 хувьцаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.