Б.Баясгалан
01 сарын 05, 2020
Хувь хүний орлогын албан татварын 2019 оны тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн баримт материалыг хуулийн дагуу энэ сарын 1-нээс авч эхэлжээ. 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
2019 оны тайлан хүлээн авч байгаа учир үл хөдлөх хөрөнгө худалдан авсан эрхийн гэрчилгээ нь 2019 онд болон түүнээс өмнө бүртгэгдсэн татвар төлөгчид хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлнэ. 2006 онд батлагдсан хуулийн дагуу орон сууц худалдан авсан буюу барьсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний орлогыг чөлөөлүүлж 3.0 хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авна.
Хув хүний орлогын албан татвараас орлого чөлөөлөхөд бүрдүүлэх материалын жагсаалтад байх Иргэний үнэмлэхний хуулбар, Нийгмийн даатгалын дэвтэр, Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагааг татварын албанд ирээд ХУР системээс авах боломжтой тул иргэд заавал авчрах шаардлагагүй.
Орон сууцны чөлөөлөлт /ХХОАТТХ-ийн 16.1.12/ эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт
Шинээр баригдсан орон сууц худалдан авсан хувь хүний чөлөөлөлтөд хамрагдах анхны жилд /16.1.12/
1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, эсвэл хуулбар
/ "Татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй. Мөн орлого олгогч буюу суутгагч нь тайлангаа илгээсэн бол татвар төлөгч хувь хүн өөрийн ebarimt аппликэйшнээр нэвтрэн төлсөн албан татварын дүнгээ харах боломжтой. /ebarimt.mn→2019→цахим татвар цэс рүү орно→иргэний үнэмлэхний QR код уншуулна./ /2 дугаар сарын 15-наас хойш тайлан боловсруулалт цахимаар хийгдэх үед татвар төлөгчийн тайлагнасан орлого, төлсөн албан татвар зөрүүтэй тохиолдолд татвар төлөгч өөрөө хүсэлт илгээж тайлангаа залруулах үүрэг хүлээнэ./"
2. Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2 хув
3. Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамт
4. Орон сууц худалдан авсан төлбөрийн баримт /“ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт/
5. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, шилжүүлгийн баримтын хамт
6. Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт
Ашиглалтад байсан орон сууцыг хувь хүнээс худалдан авч чөлөөлөлтөд хамрагдах анхны жилд /16.1.12/
1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт /"Татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй. Мөн орлого олгогч буюу суутгагч нь тайлангаа илгээсэн бол татвар төлөгч хувь хүн өөрийн ebarimt аппликэйшнээр нэвтрэн төлсөн албан татварын дүнгээ харах боломжтой. /ebarimt.mn→2019→цахим татвар цэс рүү орно→иргэний үнэмлэхний QR код уншуулна./ /2 дугаар сарын 15-наас хойш тайлан боловсруулалт цахимаар хийгдэх үед татвар төлөгчийн тайлагнасан орлого, төлсөн албан татвар зөрүүтэй тохиолдолд татвар төлөгч өөрөө хүсэлт илгээж тайлангаа залруулах үүрэг хүлээнэ./"
2. Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2 хувь хэвлэсэн байх
3. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт
4. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт
5. Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт
Өөрийн хөрөнгөөр орон сууц барьсан хувь хүний чөлөөлөлтөд хамрагдах анхны жилд /16.1.12/
1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт /"Татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй. Мөн орлого олгогч буюу суутгагч нь тайлангаа илгээсэн бол татвар төлөгч хувь хүн өөрийн ebarimt аппликэйшнээр нэвтрэн төлсөн албан татварын дүнгээ харах боломжтой. /ebarimt.mn→2019→цахим татвар цэс рүү орно→иргэний үнэмлэхний QR код уншуулна/. 2 дугаар сарын 15-наас хойш тайлан боловсруулалт цахимаар хийгдэх үед татвар төлөгчийн тайлагнасан орлого, төлсөн албан татвар зөрүүтэй тохиолдолд татвар төлөгч өөрөө хүсэлт илгээж тайлангаа залруулах үүрэг хүлээнэ/"
2. Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2 хувь хэвлэсэн байх
3. Хөрөнгийн үнэлгээний тайлан /орон сууц барихад зориулж 2017, 2018 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно/Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, тайлангийн хуулбар /орон сууц барихад зориулж 2017, 2018 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно/
4. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт
5. Орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт
Орон сууцны чөлөөлөлтийг үргэлжлүүлэн эдлэх дараагийн жилүүдэд
1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт /"Татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй. Мөн орлого олгогч буюу суутгагч нь тайлангаа илгээсэн бол татвар төлөгч хувь хүн өөрийн ebarimt аппликэйшнээр нэвтрэн төлсөн албан татварын дүнгээ харах боломжтой. /ebarimt.mn→2019→цахим татвар цэс рүү орно→иргэний үнэмлэхний QR код уншуулна/. 2 дугаар сарын 15-наас хойш тайлан боловсруулалт цахимаар хийгдэх үед татвар төлөгчийн тайлагнасан орлого, төлсөн албан татвар зөрүүтэй тохиолдолд татвар төлөгч өөрөө хүсэлт илгээж тайлангаа залруулах үүрэг хүлээнэ."
2. Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б) Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2 хувь хэвлэсэн байх
3. Хэрвээ та 2019 онд орон сууц худалдан авч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2020 онд гарсан бол 2021 онд тайлангаа өгч шинэчилсэн хуулийн дагуу 6,0 сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдэлнэ.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар
буцаан олголт бүрдүүлэх материал оронсууц татвар татварын ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.