Таны амьдрал намагт унаж, хөдлөж чадахгүй болсон мэт санагдаж байна уу? Таны эсрэг бүхий л дэлхий зогссон мэт санагдаж байна уу? Тэгвэл та бидний бэлтгэсэн дараах 7 түүхийг уншаарай. Эдгээр түүх нь таны амьдралд хандах хандлагыг өөрчлөж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Сүүлийн арван жилийн турш би эдгээр богино түүхүүдийг оюутан, уншигч, хуралд оролцогсдод хэдэн арван удаа ярьж өгсөн. Түүхийг сонссон хүн бүр надад талархал илэрхийлж байсан.  Надад та бүхнээс хүсэж ганц зүйл байна. Та өнөөдөр эдгээр түүхүүдийг зөвхөн эхний түүхийг уншаарай. Харин маргааш өдөр дараагийн түүхийг уншиж, өдөр бүр нэг түүхийг уншаарай. Тэгвэл түүх бүр танд амьдралыг харах өнцгийг тань өөрчлөхөд тус болно.


Түүх 1. Амьдралын утга учир юунд байна вэ?

Бүх зүйлд амжилт гаргаж чаддаг нэгэн охин амьдарч байж гэнэ. Түүний хийх ёстой ганц зүйл бол ямар нэгэн зүйлийг сонгож, түүнд анхаарлаа төвлөрүүлэх байсан юм. Нэгэн өдөр тэрээр цэвэр даавуу, усан будаг гаргаж ирээд будаж эхэлжээ. Түүний зурж буй зураас өмнөхөөсөө илүү тод, илүү төгс болж байсан бөгөөд гайхалтай бүтээл болж байсан. Хэдэн цагийн дараа тэрээр зурагаа зурж дуусаад бахаралтайгаар бүтээлээ харж инээмсэглэсэн.

Түүнийг үргэлж харж байдаг үүл, одод түүний гарт агуа ур чадвар нуугдаж байгаа гэдгийг мэддэг байсан. Тэрээр агуа зураач байсан. Охин өөрөө ч түүнийгээ мэддэг. Тэрээр өөрийн бүх биеэрээ мэдэрдэг байсан. Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа тэрээр уурлаж, бухимдан босож зогслоо. Яагаад? Яагаад гэвэл тэрээр бүх зүйлд хүрч чадах хэдий ч тэрээр дөнгөж сая дахин нөхөж болшгүй хугацааг даавуун дээр зураг зуран өнгөрүүлсэн юм.

Түүний амьдарч буй хязгааргүй ертөнцөд түүний харж, үзээгүй маш олон зүйл бий гэдгийг ойлгосон. Тэрээр хэзээ нэгэн цагт түүнд зурагнаас өөр зүйл хэрэгтэй гэж шийдвэл түүний зураг зурахад зарцуулсан бүхий л цаг хугацаа дэмий үрсэн болж хувирна. Тэрээр сүүлийн удаа өөрийн бүтээлээ харсны дараа, хаалга онгойлгож сарны гэрлийн өөдөөс алхажээ. Охин харсан зүгрүүгээ явж байхдаа бодож үргэжлүүлэн алхсаар байсан.

Явж байхдаа охин үүл, ододын өгч буй тэмдгийг огт анзаараагүй. Учир нь түүний оюун санаа амьдралын хамгийн чухал шийдвэр гаргахаар явж байсан. Тэрээр олон боломж дундаас өөрийн цор ганцыг сонгох ёстой. Тэр юу хийх вэ? Анагаах ухаан? Архитектур? Эсвэл багш? Түүний толгой дотор маш олон зүйлс эргэлдэж байсан.

Хорин таван жилийн дараа охин уйлжээ. Тэрээр энэ хугацаанд төгс зүйлийг хайж урагшилж, хийж болох байсан зүйлээ хийлгүй, тэр олон хаалганы өмнө төөрөлдөж, огт юу ч хийгээгүй гэдэгээ ойлгосон. Ямар ч хэрэгтэй, ямар ч сонирхолгүй, ямар ч хэрэгцээгүй. Эцсийн эцэст тэрээр амьдралын утга бол боломж биш юм. Харин бидний амьдралд гэрэл гэгээ авчирч, урам зориг өгдөг зүйлийг хийх юм.

Харин аль хэдийн насанд хүрсэн эмэгтэй болсон охин нулимсаа арчин урлагийн дэлгүүр орж, хэд хэдэн будгийн багц, цаас зэргийг аван ойролцоох цэцэрлэгт хүрээлэн орон зурж эхэлжээ. Түүний тавьж буй зураас бүр урлагийн гайхамшиг болон хувирч байсан. Тэрээр инээмсэглэн зурсаар байсан. Учир нь тэрээр шийдвэр гаргасан. 


Түүх 2. Бидний түүх бидний зогсонги байдалд байлгах үе.

Тэрээр хаа нэг хүмүүсийн нүдрүү хардаг. Харин хүний нүд рүү харахын оронд доош  газарлуу харахыг илүүд үздэг. Учир нь газар ямар ч аюулгүй. Учир нь хүмүүсийг бодвол газар түүнээс юу ч хүсэж, юу ч шаардахгүй, худал хэлэхгүй, урвахгүй. Газар харсан тэрээр өмнө нь хийсэн зүйлээсээ ичихгүй. Түүнийг байгаагаар нь л хүлээж авна.

Тэрээр бааранд миний хажууд сууж, тониктой архи руу харна. Харин дараа газар руу харж, дараа нь дахиад л тониктой архируу харна. «Ихэнх хүмүүс огт ойлгодоггүй» хэмээн тэрээр ярьж байна. «Тэд надаас «Яасан бэ?» эсвэл «Чамайг бага байхад чинь зоддог байсан юм уу?» зэрэг асуултыг тавьдаг. Харин би тэдэнд огт хариулдаггүй. Учир нь би тэдэнд тайлбарлахыг хүсдэггүй. Тэд миний бодлыг сонирхож байгаа ч гэж би боддоггүй».

Харин түүний яриаг баарны цаана зогсох нэгэн залуу тасалдуулж, инээмсэглэж түүнийг «Сайн уу. Чи маш үзэсгэлэнтэй юм. Би чамайг ямар нэгэн зүйлээр дайлах уу?» хэмээн асуулаа. Бүсгүй юу ч хариулсангүй дахин газарлуу ширтлээ. Удалгүй тэр залуу бүсгүйг ярих сонирхолгүй байгаа гэдгийг ойлгоод түүнийг орхиод явж.

«Би бас явах уу?» хэмээн би асуулаа. «Үгүй» гэж бүсгүй нүдээ дээшлүүлэлгүй хариуллаа. «Би гарч агаар амьсгаламаар байна. Чи заавал хамт гарах албагүй. Гэхдээ хүсвэл би дургуйцахгүй». Би бүсгүйн араас гарч, бид баарны дэргэдэх төмөр сандал дээр суулаа.

«Хүйтэн шөнө байна!»

«Хэлээд юу гэхэв», хэмээн бүсгүй нүдээ дэшлүүлэлгүй л хариуллаа. Түүний дулаан амьсгаа хүйтэн агаарлуу гарч, газарлуу жижиг жижиг үүл болон бууж байсан. «Чи яагаад энд надтай хамт байгаа юм бэ? Чи дотор хэвийн, аяатайхан хүмүүстэй юм ярьж суухыг илүүд үзэхгүй байна уу?»

«Би энд баймаар байгаа учир байна. Би ч гэсэн хэвийн бус. Чи хардаа бид Сан-Диегод байж бидний амьсгаа хос болон гарч байна. Энэ бол хэвийн бус. Бас би бааранд кеттэй ирсэн. Яг л над шиг. Хэрэв бид 1994 онд байсан бол энэ хэвийн зүйл байх байсан».

Тэрээр харцаа дээш болгон надруу хараад инээмсэглэсэн. «Чи бөгж зүүсэн байна. Чи эхнэртэй тийм үү?»

«Тийм ээ» хэмээн би хариуллаа. «Миний эхнэр Эйнжел ажлаасаа тараад одоо наашаа ирж яваа. Бид энд оройн хоол идэхээр тохирсон юм».

Бүсгүй ойлгосон гэсэн харцаар толгой дохин дахин доош харлаа. «За за тэгвэл надад энд хийх зүйл алга. Гэхдээ би чамд нэг түүх ярьж өгөх үү?»

«Тэгэлгүй яахав. Би чамайг анхааралтай сонсож байна».

Бүсгүй ярьж эхэллээ. Бүхий л зүрх сэтгэлээсээ, тодоос тод ярьж эхэлсэн. Түүний нүд миний нүдрүү харж, дараа нь тэнгэрлүү үсэрч, дахин газарт унан буцаад л миний нүдэн дээр ирж байсан. Түүний энэ тойрог нь түүхийг дуустал дахин дахин давтагдаж байсан. Миний нүдтэй харц тулгарах бүрт түүний харах хугацаа хэдэн секундээр улам удааширч байсан.

Би түүнийг таслаагүй. Би түүний үг бүрийг сонссон. Би түүний хоолойндох амьд өнгө, хөдөлгөөн зэргийг мэдэрч байсан.

Харин тэрээр ярьж дуусаад, амьсгаа аван «Чи одоо миний түүхийг мэдэж авлаа. Би чамд хачин санагдаж байгаа тийм үү?» гэж надаас асуулаа.

«Баруун гараа цээжин дээрээ тавь», - хэмээн би хэлсэн. Тэрээр жаахан бодосны эцэст гараа тавьсан. «Чи ямар нэгэн зүйл мэдэрч байна уу? – хэмээн би асуусан.

«Тийм ээ, миний зүрх цохилж буйг сонсож байна».

«Харин одоо нүдээ ань, хоёр алгаа нүүрэн дээрээ тавиад удаан дээрээс нь доош нь гүйлгэ». Тэрээр миний хэлсэнийг хийсэн. «Харин одоо ямар нэгэн зүйл мэдэрч байна уу? – гэж би асуулаа.

Харин тэр «Би өөрийнхөө нүд, хамар, амыг мэдэрч байна. Өөрийнхөө нүүрийг мэдэрч байна».

«Яг зөв». «Гэхдээ чамтай харьцуулахад түүхэнд зүрх цохилдоггүй, тэдэнд нүүр байдаггүй. Учир нь түүх бол амьд зүйл биш. Тэд бол хүн биш. Зүгээр л нэг түүх».

Тэрээр анхааралтай намайг сонсож нүдрүү хараад чин сэтгэлээсээ инээмсэглэн «Зүгээр л түүх. Бидний амьдралыг даван туулсан түүх» гэж хэлсэн.

«Тийм ээ. Бидэнд ямар нэгэн зүйлийг зааж сургасан түүх».



Үргэлжлэл бий