Таны гарын үсэг таныг олонд таниулах илэрхийлэл билээ. Ямар бичгийн хэвтэй, хэрхэн гарын үсгээ буулгадаг тань таны хувийн болоод мэргэжлийн шинж чанаруудыг илтгэж байдаг гэнэ. Тэгвэл та доорх гарын үсгийн онцлох шинж тэмдэгүүдтэй танилцаад, аль нь таны гарын үсэгтэй илүү таарч байгааг олж, өөрийн гарын үсэгт тохирох шинж чанарыг уншиж мэдээрэй.

Дан ганц өөрийн нэрийг бичих

Хэрэв та гарын үсэгээ зурахдаа овогоо огт оруулдаггүй бол та өөрийн гэр бүлийн амжилт бүтээлд тулгуурлан бусдад танигдахыг бус өөрийн хүчээр бусдад танигдахыг хүсдэг нэгэн юм. 

Нэрнийхээ эхний үсгийг бичих

Гарын үсэг зурахдаа нэрнийхээ зөвхөн эхний үсгүүдийг ашигладаг бол та нууцлаг нэгэн бөгөөд өөрийн амьдралын тухай мэдээлэлийг бусадтай хуваалцахыг хүсдэггүй.

Том үсгээр бичих

Хэрэв таны гарын үсэг томоор бичигддэг бол энэ нь таныг өөртөө итгэлтэй нэгэн гэдгийг илтгэнэ. Гэвч та энэ байдлаа хянаж байхгүй бол биеэ тоосон хүн болж болно. 

Баруунтаа чиглэн бичих

Хэрэв таны гарын үсэг баруун тийш чиглэн бичигддэг бол та маш нийтэч нэгэн юм. 

Доогуур зураас татах

Гарын үсэгээ зурахдаа доогуур нь зураас татдаг бол та өөрийгөө маш ихээр чухалчилдаг ба үргэлж өөрийн хийсэн бүтээсэнээрээ бардах дуртай гэсэн үг.

Элдэв маяггүйгээр нэрээ бичих

Хэрэв та гарын үсэг зурахдаа өөрийн нэрийг л гаргацтай бичээд орхидог бол та шулуухан хүн юм. Ингэж бичдэг хүмүүс ихэнхдээ даруухан байдаг ба ямар ч нөхцлийг өөртөө итгэлтэйгээр давж чаддаг. 

Маяг, чимэгтэй бичих

Зүгээр л нэрээ бичээд орхихоос илүүтэй янз бүрийн бичлэгийн хэлбэр, маягт загварчлан гарын үсэгээ бичдэг бол та өөрийн "би"-гээ бусдад илэрхийлэх дуртай нэгэн. Ихэнх тохиолдолд ийм гарын үсэгтэй бол маш бүтээлч хүмүүс байдаг ба бүхнийг өөрсдийн хэв маягт тааруулан хийхийг хүсдэг. 

Амьдралдаа бэрхшээлтэй нэгэн

Гарын үсэг таны овог нэртэйгээ, тайлж уншигддахуйц гаргацтай бичигддэг бол та амьдралд зовлон жаргал аль алинг нь туулж, чингэхдээ зовлон зүдгүүрт хорсож, харуусах биш илүүтэйгээр талархаж явдаг төрлийн хүн юм. 

Урам зоригтой нэгэн

Таны гарын үсэг төгсгөлдөө өөдөө чиглэсэн зураасаар төгсдөг бол энэ нь таныг бүтээлч байдал, уужуу ухаантай гэдгийг илтгэнэ. 

Анхаарал болгоомжтой нэгэн

Хэрэв таны гарын үсэг үсэг хоорондоо нэг шугамд тасралтгүй бичигддэг бол та ямар нэг ажил хэрэг эхлүүлэхээс урьд учирч болох бүх л хохирол, гарч болох эрсдэлүүдийг нь нэгд нэгэнгүй тооцдог хүн. Үүний дүнд та амьдралыг арай гутрангиар хардаг байж болно. 

Хурц ухаантай нэгэн

Хурц ухаантай эсвэл өөрийн өдөр тутмын амьдралдаа асар завгүй хүмүүсийн гарын үсэг тайлж уншихад бэрх байдаг. Ийм хүмүүс бусдын хувьд нууцлаг оньсого мэт үлдэх сонирхолтой. Гэсэн ч тэд бол үнэхээр найрсаг хүмүүс. 


Эх сурвалж: Genmice