Бялдаржуулах урлагийн тамирчин 69 настай Шинмин Яны бичлэгийг Хятадын Фитнесс медиа компани болох “Change” продакшн толилуулсан нь “жинхэнэ, давуу, сонирхол төрүүлсэн барууны фитнесс соёлыг Хятадын залуу үеийнхэнд хүргэх зорилготой” ажээ.

1984 онд Хятад улс анх удаа үндэсний бялдаржуулах спортын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулснаас хойш нэг жилийн дараагаас Ян уг спортоор хичээллэх болжээ.


1953 оноос хойш Дундад улсад энэ спортыг албан ёсоор хориглож байсан бөгөөд Коммунист нам "хөрөнгөтний дасгал", “ямар ч үр өгөөжгүй, өөрийгөө хэт шүтсэн” хэмээн үздэг байжээ.

Өсөн нэмэгдэж буй харьцангуй шинэ, хурдацтай хөгжиж байгаа Хятадын фитнессийн холбооны залуу үеийнхэнд өөрийн хүсэл сонирхол, мэдлэг, туршлагаасаа хуваалцахыг Ян хүсч, найдаж байгаа аж.

Тэрээр "Би олон жилийн турш бялдаржуулах урлагаар хичээллэсний хүчинд эрүүл чийрэг амьдралаар амьдарсан. Тиймээс би бусад хүмүүсийг ч гэсэн хичээллэн, эрүүл амьдралын хэв маягийг дагахыг хүсч байна” хэмээн Change Pro видеоны үеэр хэлжээ.