Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч нарыг томилжээ.

Тодруулбал,

- Самбуугийн Ламбааг Соёл, нийгмийн хөгжлийн бодлого (Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Биеийн тамир спорт)-ын асуудал хариуцсан зөвлөхөөр, 

- Ядамсүрэнгийн Санжмятавыг Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр, 

- Лувсанвандангийн Болдыг Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр, 

- Осормаагийн Батхандыг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус томилсон байна.


Тэдний танилцуулгыг хүргэж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Самбуугийн Ламбаа

Боловсрол, Эрдмийн зэрэг, цол:

  • 1968 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль төгссөн.
  • 1969-1972 онд 030-р ангид цэргийн алба хаасан.
  • 1972-1976 онд Монгол Улсын их сургуулийг Авто тээврийн инженер эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • 1983-1987 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд эдийн засгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.
  • Профессор, Боловсролын шинжлэх ухааны академийн гишүүн, Академич, Монгол Улсын гавьяат багш

Ажлын туршлага:

  • 1976 -1980 онд МУИС-ийн Улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимд багш,
  • 1980 -1984 онд Дээд, Тусгай дунд, Техник мэргэжлийн боловсролын Улсын Хороо, Дээд боловсролын Хороо, Ардын боловсролын яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
  • 1984 – 1988 онд ЗХУ-ын /хуучнаар/ Эрхүү хотын их сургуулийн дэргэдэх монгол оюутны  бэлтгэл факультетэд декан,
  • 1988-1990 онд Дээд боловсролын Улсын хороо, Шинжлэх Ухаан, Дээд Боловсролын Улсын Хороонд мэргэжилтэн, хэлтсийн дарга,
  • 1990-1996 онд Ардын Боловсролын Яамны дэргэдэх  худалдаа, үйлдвэрлэлийн “Сургалт импекс” компани, Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Эрдэм” цогцолборт ерөнхий захирал,
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 1998-1999 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга,
  • 2000-2004 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга, “Орон нутгийн удирдлагын хөгжил” сангийн гүйцэтгэх захирал,
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2004-2006 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга,
  • 2006-2008 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга,
  • 2007-2008 онд УИХ дахь Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах дэд хорооны дарга,
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
  • 2012-2015 онд УИХ-ын даргын Ахлах зөвлөх, Ажлын албаны дарга,
  • 2015-2016 онд Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайдаар ажилласан.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ядамсүрэнгийн Санжмятав

Боловсрол, Цол:

  • 1981 онд Дархан хотын Политехникумийг төгссөн.
  • 1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Мал зүйч мэргэжлээр төгссөн.
  • 1997 онд Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • 1990 онд ОХУ-ын Комосмолын дээд сургуулийн Дээд курсийг төгссөн.
  • 1998 онд БНЭУ-ын Хайдрабадын их сургуульд англи хэлний курсийг дүүргэсэн.
  • Монгол Улсын гавьяат эдийн засагч

Ажлын туршлага:

  • 1981-1984 онд Эрдэнэт үйлдвэрт тээрмийн машинч, баяжуулагч, бригадын дарга,
  • 1989-1991 онд МХЗЭ-ийн төв хороонд зааварлагч, аймаг хариуцсан зохион байгуулагч,
  • 1991-1993 онд МЗХ-ны Гүйцэтгэх хорооны Нарийн бичгийн дарга, “Интер-М” нэгдлийн захирал,
  • 1993-1997 онд МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 1997-1998 онд Монгол Улсын Засгийн Газар, Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх,
  • 1998-1999 онд АН-ын санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга,
  • 1999-2000 онд Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын Нөөцийн газрын дарга,
  • 2003-2004 онд Алтангадас ассоциацийн Захирал,
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2007-2008 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга,
  • 2008-2012 онд Завхан аймгийн Засаг дарга,
  • 2012-2016  онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2012-2014  онд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд,
  • 2016-2020  онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, дэд дарга,
  • 2017 оноос Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга,
  • 2019 оноос Монголын Шатрын холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Лувсанвандангийн Болд 

Боловсрол:

  • 1979 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгссөн.
  • 1982 онд ХБНГУ-ын Бернаугийн үйлдвэрчний эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургуулийг Улс төр, нийгэм судлаач мэргэжлээр төгссөн.
  • Батлан хамгаалахын их сургуулийн Хүндэт доктор

Ажлын туршлага:

  • 1983-1984 онд Багануурын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн зааварлагч,
  • 1984-1989 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагч,
  • 1989-1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн,
  • 1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн,
  • 1993-1996 онд “Бодь интернэшнл” группийн ерөнхийлөгч,
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 1996-2000 онд УИХ-ын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны дарга,
  • 1999-2000 онд Олон улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон улсын Парламентын холбооны Ази-Номхон далайн бүсийн дарга,
  • 2000-2004 онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
  • 2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч,
  • 2004-2008 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд,
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд,
  • 2016 онд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга,
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажилласан.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Осоржамаагийг Батханд

Боловсрол:

  • 1990-1999 онд Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургуулийг төгссөн.
  • 1999-2004 онд Үндэсний Тагнуулын Академийг  Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 2001-2004  онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг  Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
  • 2004-2005 онд  АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Америк судлалын курст суралцсан.
  • 2013-2014 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн  сэтгүүлзүй, англи хэлний мэргэжил дээшлүүлэх курст суралцсан.

Ажлын туршлага:

  • 2004-2011 онд ТВ-9 телевизийн гадаад мэдээний редактор, сэтгүүлч ,ТВ-9 телевизийн Гадаад харилцааны албаны дарга,
  • 2011-2012 онд  УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст сэтгүүлч, редактор,
  • 2012-2013 онд ETV HD телевизийн захирал,
  • 2013-2014 онд “NTV Медиа групп”-ын Медиа хариуцсан захирал,
  • 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, УИХ-ын даргын Хэвлэлийн төлөөлөгч,
  • 2016 оноос “НТС” ХХК-ийн захирал,
  • 2020 оноос Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар тус тус ажиллаж байна.