Б.Баясгалан
07 сарын 30, 2018
Энэ сарын 16-ны байдлаар Архангай аймгийн долоо, Өвөрхангай аймгийн гурван суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг бүрэн зогсоож, хорио цээр, хязгаарлалтын дэглэм хэрэгжиж байна. Эдгээр сумын 1904 өрхийн 1 148 094 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хамруулаад байгаа бөгөөд дархлаажуулалт үргэлжилж байна. Шүлхий өвчний гаралт, тархалт нь хүн, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдлээс шалтгаалж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа учраас Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн гол зохицуулалт, хуулиар малчин, мал бүхий этгээдийн хүлээх үүрэг, малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд авах арга хэмжээний талаар танилцуулъя.
Мал сүрэг бол үндэсний баялаг. Мал, амьтан эрүүл байх нь нийгмийн эрүүл мэндийн нэг баталгаа учраас мал, амьтнаа эрүүл байлгахад малчин, мал бүхий этгээдийн үүрэг хариуцлага чухал.
УИХ-аас Мал, амьтны эрүүл мэндийн тухай бие даасан хуулийг 2017 оны 12 дугаар сарын 8-нд батлан гаргаж, 2018 оны 6 дугаар 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлээд байна.
Хууль мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих үндсэн зорилготой. УИХ, Засгийн газраас нэн тэргүүнд мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлого барьж байна.
Тиймээс мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ерөнхий болон тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хуульд заасан.
Ерөнхий арга хэмжээ гэдэгт хашаа байр, тээврийн хэрэгслийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахиулах, орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтэл хийлгэх, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх зэрэг хамаарч байна.
Тусгай арга хэмжээ гэдэгт малын халдварт, гоц халдварт өвчний талаар тархвар зүйн судалгаа, лабораторийн шинжилгээ хийх замаар өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх төлөвлөгөө гарган, төлөвлөгөөт болон яаралтай дархлаажуулалт хийх юм. Ийнхүү урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ авсны үндсэн дээр мал, амьтныг аливаа өвчнөөс хамгаалж чадна гэж үзэж байна.
Нэгэнт мал, амьтны халдварт өвчин гарлаа гэхэд халдварт өвчнийг шуурхай оношилж, яаралтай хариу арга хэмжээ авч, халдварын голомттой, сэжигтэй, хамгаалалтын, өвчингүй бүсийг тогтооно. Хорио цээрийн дэглэмийг хатуу чанд мөрдүүлж, бэлэн байдлын улсын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. Халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулж, нийтэд мэдээлнэ зэрэг олон чухал зохицуулалтыг хуульчилж өгсөн. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо шинэ шатанд гарч, Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг гэсэн босоо удирдлагатай, нэгдсэн тогтолцоонд шилжсэнээр мал эмнэлгийн үйлчилгээ илүү чанартай, хариуцлагатай, хяналттай болох нөхцөл бүрдэж байна.
МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүлээх үүрэг
Тээвэрлэж, тууварлаж, унаж, эдэлж яваа мал, амьтныг хяналтын цэгт үзлэг хийлгэх, лабораторийн шинжилгээнд хамруулах зэрэг үйл ажиллагаанаас гарах зардлыг иргэн, хуулийн этгээд хариуцна.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх арга хэмжээний улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр зааснаас бусад зардлыг иргэн, хуулийн этгээд гаргана.
Хэрэв мал, амьтнаа тогтоосон хугацаанд дархлаажуулалтад хамруулаагүйгээс бусдад хохирол учирсан бол, уг арга хэмжээг нөхөн хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлыг мал, амьтан өмчлөгч хариуцна.
Мал, амьтны өвчинтэй тэмцэхэд хүлээх үүрэг
Нийтийн эрүүл мэндийг хамгаалахад хүлээх үүрэг
Жороор олгох мал, амьтны эмийг дур мэдэн хэрэглэсэн бол тухайн хот айл, эрчимжсэн аж ахуйгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх эрхийг гурван сараар хязгаарлана.
МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.