Компанийн тухай Монгол Улсын хуулийн 46.5-д заасны дагуу Хувьцаат компани (ХК)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэдэг бөгөөд уг шийдвэрээ гурав хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдлээр ирүүлдэг. Хуульд заасан 50 хоног энэ сарын 19-нөөр дуусгавар болсон юм.
Компаниудын дүрмийн дагуу бол хуулийн хугацаас хойш ч хувьцааны ногдол ашиг хуваарилж болдог. Харин
Компаниуд нэгж хувьцаандаа нэг төгрөгөөс эхлээд 10 мянган төгрөгийн ногдол ашиг тараажээ.
Ногдол ашиг хуваарилсан компаниуд:
- “УБ БҮК" ХК- 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 төгрөг буюу нийт 131.5 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
- “ГУТАЛ" ХК- 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 777 төгрөг буюу нийт 1.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
- “ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ" ХК-2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 10,000 төгрөг буюу нийт 653.6 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
- “МАНДАЛ ДААТГАЛ" ХК -2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 624.3 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
- “АРД ДААТГАЛ" ХК -2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 25.27 төгрөг буюу нийт 631.7 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
- “АПУ" ХК -2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
- “ХҮРД" ХК -2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 550 төгрөг буюу нийт 74.4 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
- МОНГОЛ ШУУДАН" ХК -2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 4.7 төгрөг буюу нийт 468 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
- “МАХ ИМПЕКС" ХК -2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 120 төгрөг буюу нийт 456 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
- “ТАЛХ ЧИХЭР" ХК-2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 200 төгрөг буюу нийт 204.7 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
- “ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА" ХК -Хуримтлагдсан ашгаас нэгж хувьцаанд 120 төгрөг буюу нийт 1.88 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
- “БАЯН ТЭЭГ" ХК -2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 3958.7 төгрөг буюу нийт 1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
- “ГОВЬ” ХК нь- 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6.8 төгрөг буюу нийт 5.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.
- “МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК -2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 төгрөг буюу нийт 56.4 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
- "Барилга Корпораци" ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 985 төгрөг буюу нийт 40.0 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
- "Улаанбаатар Хивс" ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 120 төгрөг буюу нийт 48.5 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
- "Техник импорт" ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 500 төгрөг буюу нийт 723.3 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
- "УБ БҮК" ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 төгрөг буюу нийт 131.5 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Дэлгэрэнгүйгэнддарж авна уу
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.