Шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын дүнг өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас танилцууллаа.

Есдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд бөөнөөр худалдах үйл ажиллагаа эрхэлж буй газруудад шатахуун хадгалах, нөөцлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. 

Ингэхэд эхний дүгнэлтээр, 

"Тэс Петролиум" ХХК-ийн ШТС-7-ын дизель түлш болон АИ92 авто бензины хоёрдугаар савнаас бохирдол буюу ус илэрсэн. 

"Шунхлай” ХХК-ийн ШТС-32 АИ95 авто бензины савнаас ус илэрсэн, лаг наалдсан байдалтай гарч ирсэн. 

"Синчи Ойл" ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензины хоёрдугаар савнаас ус илэрсэн. “Петрожамп” ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензины савнаас ус илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон гэв.